2021/04/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S32
12:00
S32
11°
13:00
S30
12°

Ж.Байгалмаа: Шинээр илэрсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан голомтод бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтал

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 13,108 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 48 хүнд халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 3,000 боллоо. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 48 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 

Шинээр илэрсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, хоёр нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 76 хувь буюу 2,330 хүн эдгэрээд байна. 

Одоогоор 655 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 1, хүнд 9 хүн байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.02/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/258418612546288

Дотоодын халдварыг танилцуулбал /2021.03.02/

  • Улаанбаатар хотод-2,155 /сүүлийн хоногт 48 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x