Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост дунд сургуульд байхдаа бусдыг дээрэлхдэг байсан спорт, урлагийн одуудыг илчилж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Дунд сургуульд байхдаа бусдыг зодож дээрэлхдэг байсан волейболын ихэр одод

Дунд сургуульд байхдаа үе тэнгийнхнийгээ дээрэлхэж, дарамталдаг байсан урлаг, спортын одуудыг илчлэх хөдөлгөөн сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост эрчимжиж байна.

Одоогоор олны танил долоон эрхэм ийм дуулианд нэр хутгалджээ. Хамгийн сүүлд Stray Kids хамтлагийн гишүүн, 20 настай Хюнжин өсвөр насандаа хамт сурч байсан хүүхдийг хэл амаар доромжилж, дээрэлхдэг байснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан байна.

Бямба гарагт Stray Kids хамтлагийн менежмэнтийг хариуцдаг JYP Entertainment компани Хюнжинийг тодорхойгүй хугацаагаар ямар ч арга хэмжээнд оролцуулахаас түдгэлзүүлэх болсноо зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээний нэг хэрэглэгч Хюнжинийг дунд сургуульд байхдаа ямар дээрэлхүү хүүхэд байсныг дэлгэрэнгүй бичсэн юм.

Энэхүү мэдээллийн мөрөөр JYP Entertainment дуучны хамт суралцаж байсан хүүхдүүд болон багш нартай уулзаж, баримтыг тодруулсан байна. Мөрдлөгийн дараа Хюнжин өөрийг нь буруутгасан мэдээллийг сошиал сүлжээнд тараасан хүнтэй биечлэн уулзаж, уучлалт гуйжээ.

Хюнжинээс өмнө (G)I_DLE охидын хамтлагийн Сүжин, Seventeen хөвгүүдийн хамтлагийн Мингю, Monsta X хамтлагийн Кихюн, жүжигчин Ким Дон Хэ, Жо Бюн Гю, Пак Хэ Со зэрэг урлагийн алдартнуудын өсвөр настай холбоотой баримтууд дэлгэгдэж, ихэнх нь няцааж байв.

Өнгөрсөн сард волейболын спортын одод болох 24 настай ихэр эгч дүүс Ли Жэ Ён, Ли Да Ён нар дунд сургуулийн багт тоглож байхдаа бусдыг зодож, хутга тулган сүрдүүлдэг байсан нь илэрч үндэсний шигшээ багаас хөөгдсөн юм.

Өмнөд Солонгосын боловсролын яамны хийсэн судалгаагаар 2019 онд тус улсын бага болон дунд сургуулийн 100 сурагч тутмын нэг нь ямар нэг хэлбэрээр бусдад дээрэлхүүлж, гадуурхагдаж байсан нь тогтоогджээ.

 

Эх сурвалж: BBC