Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнесээ сэргээж, дахин эхлэхэд ХасБанк хамт

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 1
Сурталчилгаа
 

Коронавируст цар тахлын улмаас 2020 онд олон бизнес бэрхшээл сорилттой нүүр тулж, халдвараас сэргийлэх хатуу хөл хорио бичил жижиг бизнес, ялангуяа хувиараа аж ахуй эрхлэгчдэд маш хүнд туссан. Хэдийгээр хөл хорио тавигдаж, нийгмийн харилцаа, бизнесийн үйл ажиллагаа сэргэж эхэлж байгаа ч олон мянган бизнес эрхлэгчдэд сар жилээр байсан санхүүгийн хорионоосоо гарахад нь дэмжлэг хэрэгтэй байна.

ХасБанк тэдгээр бичил бизнес эрхлэгч харилцагчдадаа бизнесээ сэргээхэд нь бодит туслалцаа үзүүлэх зорилгоор “Бизнесийг дэмжих сарууд”-г зарлан орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Энэ хугацаанд 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай, сарын 0.9% /жилийн 10.8%/ буюу зах зээл дээрх хамгийн бага хүүгээр санал болгож байна.

Мөн цар тахлын сөрөг нөлөөнд харьцангуй бага өртөж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй бизнес эрхлэгч харилцагчдад тус хямд өртөгтэй зээл нь санхүүгийн эх үүсвэрээ илүү хэмнэлттэй шийдэн, үйл ажиллагаагаа өргөжүүлэх таатай боломж юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн 90% нь бичил, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид байдаг. Эдгээр бизнесүүдэд дэмжлэг үзүүлж байгаа нь ажлын байр, ард иргэдийн амьжиргаа, цаашлаад өрхийн санхүүгийн асуудалд ч дэмжлэг үзүүлж буй хэрэг бөгөөд “Бизнесийг дэмжих сарууд” нь үр дүнд хүрч, эдийн засгийг сэргээхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

ХасБанк бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийг үргэлж дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарсаар ирсэн. Өнгөрсөн 2020 онд бизнесийн үйл ажиллагаанд нь бэрхшээл учирсан харилцагчдынхаа зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг банкны салбартаа хамгийн түрүүнд онлайнаар хүлээн авч шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэн, шуурхай зохион байгуулсны хүчинд хүнд цаг үеийг хамтдаа даван туулсан билээ. Цаашид ч бид харилцагчдаа хамгаалж, өсөж дэвжихэд нь чиглэсэн бодлого, үйл ажиллагаа улам өргөжүүлж, бизнесийн мөчлөгийн бүхий л цаг үед үргэлж хамт байх болно.

Амьдралд – ашид хамтдаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.