Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гэрэлчулуун: Монголын үл хөдлөхийн салбарын хамгийн том дэлгүүр RE/MAX

ikon.mn
2021 оны 3 сарын 1
Сурталчилгаа

“Таван Яагаад” аргачлалыг Сакичи Тоёода санаачилсан хэмээн үздэг. Энэ нь аливаа зүйлийн үндсэн шалтгааныг олж мэдэхэд туслах арга юм. Яагаад гэсэн асуултад хариулахдаа хүн өөрийгөө хүчилдэггүй, тархи өөрөө л хариулт өгдөг гэнэ. Маш сониучхан байдлаар  RE/MAX ADVANCED оффисын брокер, риалтор “ТАВ”-тын бизнес хөгжлийн захирал Г.Гэрэлчулуунаас яагаад хэмээх таван асуултад хариулт авлаа.

1. ЯАГААД RE/MAX-тай хамтын ажиллагаа эхлүүлэх болов?

-Би ерөнхий боловсролын сургуульд байхдаа нийгмийн идэвхтэй, манлайлагч хүүхэд байсан. Нэгээс аравдугаар ангиа төгсөх хүртлээ тасралтгүй ангийн дарга явлаа. Их сургуульд ээжийнхээ хүсэлтээр цахилгаан холбооны инженер мэргэжлээр дөрвөн жил суралцаж төгссөн ч мэргэжлээрээ хоёр жил л ажилласан. Гэр бүлийнхээ хүнтэй танилцаад хамтдаа 10 гаруй жил бизнес эрхэллээ. Харин гурван жилийн өмнө тэр бизнесээсээ татгалзаж, цахилгаан холбооны инженер мэргэжлээсээ ч “урваж” Монгол бүсийн 27 дахь RE/MAX ADVANCED оффисын брокер эзэмшигч болсон.

Би зөвхөн дэлхийд 50 гаруй жил туршигдсан нөү хауг л худалдаж авсан. RE/MAX-ийн 51 оффисын 1000 гаруй агент 150 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх дээр ажиллаж байгаа. Би аль ч талаас нь энэ датаг ашиглаад гүйлгээ хийж болно. Хэрвээ би хувиараа үл хөдлөхийн компани байгуулаад 30 гаруй ажилтантай энэ зах зээлд “тоглож” эхэлсэн бол дата нь зах зээлдээ жижигдэх байлаа. Тэгэхээр нэгдүгээрт бэлэн нөу, хау. Хоёрдугаарт маш том датаг ашиглах боломж. Гуравдугаарт, байнгын суралцах боломж RE/MAX-ийг сонгох шалтгаан болсон.  

 

2. Та өөрөө агентаар ажиллаж байсан юм билээ. Тэгвэл RE/MAX-ийн агентаар ЯАГААД ажиллах шалтгаан, хэнд илүү боломжтой вэ гэдэгт хариулт хэлэхгүй юу?

-RE/MAX Монголд орж ирээд хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байсан 2017 онд би анх агентаар ажилд орж жил гаруйн хугацаанд ажилласан. Агент хүн санаачлагатай, тууштай, үг сонсох маш өндөр чадвартай байх ёстой. Эдгээр чанар танд байна уу үгүй юу гэдгээ шийдчихээд орж ирвэл энэ бизнест хязгаар гэж байхгүй. Би айлын том, хоёр дүүтэй. Арван жилийн сургуульд байхдаа л ангийн дарга хийсээр ирсэн. Гэртээ ч гэсэн аливаа асуудлыг зохицуулдаг байлаа. Энэ бүхэн намайг хүссэн хүсээгүй санаачлагатай болгосон. Бас би өөрөө сониуч учраас хүмүүсийн үгийг маш анхааралтай сонсдог. RE/MAX танд нөу хау зааж өгнө. Энэ бизнесийг амжилттай явуулахын тулд ингэ гэдэг алхмуудыг зааж өгөх боловч тэрийг гүйцэтгэх хүн нь та. Амжилттай ажиллаж байгаа агентийн дундаж дуудлагын тоо өдөрт 50-100-ийн хооронд байдаг. Хэрэв өдөрт 100 дуудлага авч байгаа бол тэр хүн маркетинг маш сайн хийж чадаж байгаа гэсэн үг. Өдөрт 100 дуудлага аваад байвал нэг сарын дотор та 10 гүйлгээ, борлуулалт хийх боломжтой. RE/MAX-ийн топ 10 агент дунджаар сард 10-аас дээш гүйлгээ хийдэг. Мөн өөрийнх нь халаасанд орж байгаа мөнгө нь 10-20 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Тэгэхээр боломж бий. Та үнэхээр бизнес хийх чадвартай хүн бол хамтраад бизнес хийхэд хамт олон байна. Ганцаар сэтгээд бодоод байх биш хамт олноо ашиглах хэрэгтэй.

 

Монголын үл хөдлөхийн салбарын 150 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй, хамгийн том дэлгүүр RE/MAX. Жишээ нь, Ханбогд хороололд хоёр өрөө байр авъя гэхэд урагшаа эсвэл хойшоо харсан цонхтой юу, хэдэн давхарт байх вэ гээд маш олон сонголт бий. Харин борлуулж чадах уу үгүй юу гэдэг нь таны чадвар. Орой унтахаасаа өмнө та мөнгөтэй байна уу, эсвэл аливаа нэг шинэ зүйл сурсан уу, хэн нэгэнтэй танилцаж хамтын ажиллагаа тогтоосон уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Энэ гурвын аль нь ч байхгүй бол та ажлаа хийхгүй байна гэсэн үг. Мэдээж мөнгө бол үр дүн. Танил бол хэзээ нэг цагт байраа борлуулах, худалдан авах хэрэгцээ шаардлага гарч ирэхэд танд хандах тул ашиг. Суралцах таныг хөгжиж дэвшиж цааш карьераа өсгөхөд хамгийн их нөлөөтэй. Магадгүй нөгөө хоёр нь байхгүй ч та суралцаад байхад хэзээ нэгэн цагт үр дүн гарна л гэж хардаг. Би унтахаасаа өмнө энэ гурвыг үргэлж бодож, өдрөө дүгнэдэг.

 

3. Мэргэжлийн агентад хандах нь ЯАГААД ашигтай вэ?

-Агент хүн нэг харахаар сэтгэлзүйч шиг байх ёстой болдог. Нөгөө харахад барилгын зураг төслийг хийсэн барилгачин, инженер хүн ч юм шиг. Заримдаа банкны эдийн засагч шиг байх шаардлага ч тулгарна. Тухайлбал харилцагч ирээд 6 хувийн зээл авах гэсэн юм, ямар материал бүрдүүлэх вэ гэхэд “Би эдийн засагч биш” гээд сууж огт болохгүй. Түүний оронд та нийгмийн даатгалаа хэдэн сар төлсөн, таны цалин хэд вэ, гэр бүлийн хүний тань цалин хэд вэ. Миний бодлоор энэ бүхэнд тулгуурлаад бодолт хийхэд та 6 хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой юм байна. Тиймээс Хаанбанкны эдийн засагч дээр очно уу гэх мэтээр ажлыг нь хөнгөвчлөөд, арга замыг нь зааж өгөөд явуулдаг. Мөн “Энэ барилга юугаар баригдсан бэ” гэхэд та барьсан инженер шиг нь мэддэг байх ёстой. Энэ мэтчилэн маш олон төрлийн мэдлэгтэй байхыг шаарддаг.

Би эхлээд агентаар ажилд ороод борлуулалт хийх л юм байна гэж харсан. Хувцас авах болоод дэлгүүр орвол өнгө нь таалагдлаа, үнэ нь таалагдлаа, хэмжээ нь болж байвал би шууд худалдан авалт хийгээд гардаг. Харин RE/MAX-ийн харилцагч бол өөр. Насаараа цуглуулсан 50 сая төгрөгөөрөө нэг өрөө байр авах гээд ирж байна. Тэр хүний хувьд мөнгө нь маш үнэ цэнтэй зүйл шүү дээ. Тиймээс шууд нэг өдрийн дотор худалдан авалт хийхгүй. Багадаа долоон хоног цуг яваад хамтдаа жаргал, зовлонгоо хуваалцаж байгаад сонголтоо, худалдан авалтаа хийдэг. Тэр дунд зарим өдөр гэр бүлдээ асуудалтай ууртай ирдэг. Сайхан инээчихсэн ч явж байна. Тэр болгон дээр та сэтгэлзүйч  шиг түүнийг мэдрэх ёстой. Ер нь агент хүн тэр хүн юу хүсч байгааг нүдээр нь хардаг байх ёстой.

Бид борлуулалтаас илүүтэй харилцааны бизнес хийдэг хүмүүс. Тиймээс мэргэжлийн байх ёстой. Нэг айл дунджаар 3-5 удаа л үл хөдлөхөө сольдог гэх дэлхийн болон Монголын  судалгаа яв цав таардаг. Үл хөдлөх яг л талх шиг анхдагч хэрэгцээ. Хүмүүс үл хөдлөхийг мөнгөтэй хүн л авдаг гэж бодоод байдаг. Гэтэл нэг өрөө байр худалдан авч энэ жил арай чадахгүй бол нэг өрөө байр түрээслээд л амьдардаг шүү дээ. Коронавирусийн дэгдэлттэй, хөл хорио тогтоосон үед ч гэсэн бидний бизнесийн үзүүлэлт буурахгүй үргэлжилсээр л байна.

 

4. ЯАГААД брокер эзэмшигч гэж?

-Агентаар ажилд ороод зургаан сар ажиллаад 7-8 жил ажиллаж байгаа хүмүүстэй борлуулалтаараа өрсөлдөж RE/MAX Central оффисын шилдэг агент болж байлаа. Эндээс ямар ч тохиолдолд боломж байдаг юм байна гэдгийг олж харсан. Дараа нь ямар хүн энэ бизнест илүү амжилт гаргаж чадаад байна вэ гэдгийг сонирхож эхэллээ. Ингээд 2018 онд өөрийн оффисоо нээхээр сэтгэл шулуудаад дүүтэйгээ хамтран франчайз гэрээнд гарын үсэг зурсан.

Энд хэн ч дарга, цэрэг биш. Ажил орж байгаа агент бүр миний бизнес хамтрагч. Тэгэхээр бизнес хамтрагчийнхаа цагийг бүртгээд “Хаана явж байна” гэх боломж байхгүй. Харин оронд нь хамтрагчдаа “Би чамд яаж туслах вэ” гэдэг хандлагатайгаар маш тохилог оффис, ажлын орчныг бэлдэж өгдөг. Тийм учраас манайх Монгол бүсийн хамгийн анхны амралтын өрөөтэй оффис. Мөн гуравдугаар сарын 1-нээс хамгийн анхны  сэтгэлзүйчтэй оффис болохоор ажиллаж байна.

RE/MAX миний хобби. Загас барих гээд эрчүүд хорхойсдог шиг ажил дээрээ ирвэл л надад сайхан байдаг. Хүн ер нь юунд дуртай вэ гэдгээ мэдэх их чухал юм билээ. Юунд дуртайгаа мэдэхгүй аливааг автоматаар хийж болохгүй. Дуртай юмаа хийхээр хүн ядарч амжихгүй, цаанаасаа гэрэлтдэг. Би хүмүүстэй ажиллахдаа дуртай. Миний өгсөн жаахан зөвлөгөө хэн нэгний амьдралд хэрэг болох сайхан. Тэгэхээр би өөрийнхөө дуртай ажлыг олсон гэж боддог. Энэ дашрамд ажилдаа хангалттай цаг гаргахад минь үргэлж тусалдаг миний хамгийн том ар тал болсон ээждээ маш их баярладаг, хайртай шүү гэдгээ хэлмээр байна.

 

5. Танай оффисыг ЯАГААД сонгож үйлчлүүлэх хэрэгтэй вэ? Ирэх жилүүдийг хэрхэн төлөвлөж байна вэ?

-Манай оффис RE/MAX Монгол бүсийн 27 дахь оффис. Байгуулагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Монгол бүсийн хэмжээнд эхний шилдэг таван брокер оффисын нэгээр шалгарсаар ирсэн. Манайх 30 гаруй агенттай. Үүнээс Silver агент 6-7, Gold агентийн болзол хангасан 2-3 хүн, олон улсын риалтор 4-5 хүн байгаа. Хоёр жилийн хугацаанд маш сайн борлуулалт хийснийг энэ цолоос харж болно. Мөн 30 гаруй агентаас гадна админ менежер, маркетингийн менежер, нягтлан гээд захиргааны 7-8 хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2020 оны судалгааг харахад манайх амьдран суух зориулалттай орон сууцны зах зээлд түлхүү ажиллажээ. Аль ч дүүрэг гэхгүй борлуулалт гаргадаг ч БЗД, ХУД-т илүүтэй гүйлгээ хийсэн байна. Орон сууцны зах зээл дээр маш өргөн хүрээнд ажилладаг. Мөн хөрөнгө оруулалт болон газрын зах зээл рүү амжилттай ажиллаж эхэлж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор манайд хандвал туршлагатай хамт олон байгаа шүү гэж хэлмээр байна. Цаашид дижитал орчинд маш сайн ажиллаж, аюулгүй үйлчилгээг харилцагчдад үзүүлэхийг зорьж буй. Өнөөдөр 30 агенттай ажиллаж байгаа ч зах зээл, шаардлага нь байгаа учраас 50-60 агенттай болохоор төлөвлөсөн. Агентаар ажиллах хэн бүхэнд манай оффис нээлттэй. Мөн та заавал үл хөдлөхөө борлуулах гээд, ажилд орох гээд биш зүгээр л хүрч ирээд кофе уунгаа үл хөдлөхийн мэдээлэл авах боломжтой шүү.

 

Ярилцсанд баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.