Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 2,299 боллоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 50 хүн эдгэрч эмнэлгээс гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгальмаа мэдээлэв.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 2,952 тохиолдлоос 2,299 нь буюу 78 хувь нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар 638 хүн эмчилгээнд байна. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, 

  • Хөнгөн 558
  • Хүндэвтэр 70
  • Хүнд 9
  • Маш хүнд 1 хүн байгаа юм.

Түүнээс гадна өнөөдөр шинээр илэрсэн 45 тохиолдлыг дүүрэг тус бүрээр авч үзвэл,

  • Баянзүрх дүүрэгт-18
  • Баянгол дүүрэгт-9
  • Сүхбаатар дүүрэгт-2
  • Сонгинохайрхан дүүрэгт-6
  • Хан-Уул дүүрэгт-10 тохиолдол тус тус илэрчээ.

Сүүлийн үед голомтолж гараад буй халдваруудын ихэнх нь үйлдвэр, гутлын цех, хүнсний зах, худалдаа үйлчилгээний газруудад бүртгэгдэж байгааг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Тиймээс иргэд олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөхийг анхаарууллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/490462275304805

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.