Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцин хийлгэсний дараа илэрч буй урвалын тухай мэдээллийг хүлээн авна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт манай улсад эхлээд буй. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 7,460 хүнийг вакцинд хамруулаад байна. 

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр вакцин хийлгэсэн нийт хүний 21.5 хувьд нь халуурах, толгой, үе мөч өвдөх зэрэг ерөнхий болон хэсэг газрын урвалууд гарсан бол хоёр хүнд богино хугацаагаар артерын даралт нэмэгдэх шинж тэмдэг илэрсэн байна.

Тиймээс вакцин хийлгэсний дараах урвалын тухай мэдээллийг ЭНЭ хаягаар хүлээн авах болсныг ЭМЯ-наас мэдээллээ.