Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Зорилтот бүлгийн 11.4 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархлаажуулалтын талаар дараах мэдээллийг өглөө. 

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "КОВИД 19 халдварын эсрэг дархлаажуулалт дэлхийн 103 оронд эхлээд явж байна. Өнөөдрийн байдлаар 236 сая хүн/тун вакциныг дархлаажуулалтад хэрэглэжээ. Нийт зургаан төрлийн вакциныг дэлхийн улс орнууд хэрэглэж байна. Вакцины эхний үр дүн гарч, өвчлөл буурах хандлага ажиглагдаж байсан бол сүүлийн үеийн судалгаанаас харахад өвчлөл буурахгүй тогтонги байдалд орсон байна.

АНУ коронавирусийн эсрэг вакциныг бусад улс орнуудаас нэлээн өргөн хүрээнд хийж, үр дүнд хүрч байна.    

Манай улсын хувьд энэ долоо хоногоос AstraZeneca вакциныг дархлаажуулалтад хэрэглэж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 7,460 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Энэ нь нийт хамрагдах ёстой зорилтот бүлгийн 11.4 хувь юм. Үүнд эрүүл мэндийн 16 байгууллага хамрагдсан. Нийслэлд 30 цэгээр дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна.

Мөн бид дархлаажуулалтын дараах урвалыг тандан судалж байгаа. Дархлаажуулалтад хамрагдсан нийт хүний 21.5 хувьд нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх зэрэг ерөнхий болон хэсэг газрын урвалууд гарсан. Эрүүл мэндийн байгууллагын хоёр ажилтанд богино хугацаагаар артерын даралт нэмэгдэх шинж тэмдэг илэрсэн. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногийн хугацаанд арилсан" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.