2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
04:00
S29
-1°
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°
15:00
S32
16°

Манай улс 10 мянган хүн тун Спутник-V вакциныг өнөөдөр хүлээн авлаа

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг

ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг Спутник-V вакцины 10 мянган хүн тунг өнөөдөр манай улс хүлээн авлаа. 

Тус вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр тээвэрлэн авчирсан бөгөөд манай улсын хүлээн авч буй гурав дахь төрлийн вакцин болж байна.

Өмнө нь буюу энэ сарын 22-ны өдөр БНЭУ-д үйлдвэрлэсэн 150 мянган хүн тун Astrazeneca вакциныг хүлээн авсан бол 23-ны өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээж авсан билээ.

Ингээд нийт 460 мянган хүн тун коронавирусийн эсрэг вакциныг хүлээн аваад байгаа ч одоогийн байдлаар зөвхөн Astrazeneca вакциныг дархлаажуулалтад хэрэглэж байгаа. Синофарм, Спутник-V вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байгаа хэдий ч манай улсын хувьд дархлаажуулалтад ашиглахад хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй ЭМЯ-наас мэдээлсэн. Гэсэн ч эдгээр вакциныг дархлаажуулалтад ашиглаж эхлэх эсэх талаар албан ёсны мэдээллийг өгөөгүй байна.

Эх сурвалж: ЗГХМОНХХ

"ОХУ-ын Спутник V болон БНХАУ-ын Сенофарм компанийн вакциныг ДЭМБ эмнэл зүйн туршилт судалгааны үр дүнг нь үнэлж, яаралтай горимоор баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Ойрын хугацаанд баталгаажуулалтыг өгнө" хэмээн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлж байв.

 

x