2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
19:00
S30
11°
20:00
S29
21:00
S31
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S26
03:00
S26
04:00
S26
-1°
05:00
S26
-1°
06:00
S26
-1°

Аймаг, сумдын цэцэрлэг, ЕБС-ийн 482 гаруй мянган хүүхэд танхимаар хичээллэнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn
Аймаг, сум, тосгон, баг дахь цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдрөөс танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, “Wash action” ТББ хамтран “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд COVID-19 болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” цахим сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад аймаг, сумдын цэцэрлэг, сургуулийн 4,436 эмч, удирдах ажилтан хамрагдаж байгаа аж. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамжийг хэрэгжүүлэх, сургалтын орчныг эрсдэлгүй болгоход зайлшгүй авах арга хэмжээ, хийгдэх ажлуудыг тодорхойлох заавар, зөвлөмж, арга зүйг цахим сургалтаар өгч байна.

Аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд танхимаар хичээллэх юм.

Орон нутгийн цэцэрлэг, сургуулийн удирдлага, ажилтнуудад зориулсан цахим сургалт гуравдугаар сарын 4-н хүртэл үргэлжлэх юм байна. 

 
БШУЯ
 
БШУЯ

 

Эх сурвалж: БШУЯ

x