Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Элчин сайд нарын асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Элчин сайдуудыг хэзээ томилох вэ?

Б.Батцэцэг: -Элчин сайд нарын томилгоо олон шалтгааны улмаас энэ жил арай хийгдээгүй байна. Хаврын чуулган эхлэх үеэр бүрэн эрхийнх нь хугацаа дууссан Элчин сайд нарын асуудлыг ярина. Өөрөөр хэлбэл, УИХ-ын Хаврын чуулганаар Гадаад харилцааны яам Элчин сайд нарын асуудлыг оруулж хэлэлцүүлнэ.

-Монгол Улсын иргэн гадаад руу зорчиход заавал коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн байх шаардлагатай юу?

Ц.Батцэцэг: -Улс орон бүрд цар тахлын эсрэг вакцинжуулалт эхлээд удаагүй байна. Тиймээс аль улс ямар шаардлагаар зорчигчдоо хүлээж авах нь хараахан тодорхой болоогүй. Манай улсын хувьд иргэдээ гадаад улс руу явахад заавал дархлаажуулалтад хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавиагүй.

Л.Мөнхтүшиг: -Өнөөдөр дэлхий дахин вакцинд хамрагдсан эсвэл хамрагдаагүй иргэдийг зорчуулах эсэх асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй. Олон улсын түвшинд цаашид вакцины цахим паспорт нэвтрүүлэх асуудалд ДЭМБ, олон улсын тээвэрчдийн холбоо санаачилга гаргасан.

УОК-оос өгсөн чиглэлийн дагуу уг асуудлыг бид судалж байгаа. Зарим улсын хувьд энэ нь хүний эрхийн зөрчсөн асуудал тул илүү нухацтай хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Видео:

https://www.facebook.com/191166414402268/videos/422358799060248