Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Өлзийболд: МИАТ компани Хөшигийн хөндийд нислэг үйлдэхтэй холбоотой хөрөнгө оруулалт шаардлагатай. Эх үүсвэр нь цар тахлын үед шавхагдсан

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны яамны хэвлэлийн хурлын үеэр Хөшигийн хөндийн онгоцны буудал хэзээ ашиглалт орох талаарх сэтгүүлчийн асуултад “МИАТ” ТӨХК-ийн Коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд дараах хариултыг өглөө. 

Тэрбээр “Хөшигийн хөндийд төрийн бодлогоор нисэх онгоцны буудал барьсан. Үүнд үндэсний тээвэрлэгчээр МИАТ компани тийшээ шилжих асуудалд чухал ач холбогдол өгч байгаа. Цар тахлын энэ үе хүндрэлтэй байдал үүсгэж буй ч бид өөрсдийн зүгээс нүүх асуудалд дэмжлэг үзүүлэх чиглэлтэй байна.

Яг нүүгээд очиход гадаадын авиа компаниуд онгоц нь ирээд буцчихдаг учраас нэг оффис түрээслээд болчихдог. МИАТ компанийн хувьд тэнд очоод техник, газрын үйлчилгээнээс гадна нислэг үйлдэхтэй холбоотой өргөн хүрээний үйл ажиллагаа явуулдаг учраас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Эх үүсвэр нь цар тахлын үед шавхагдсан” хэмээв.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/422358799060248