2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
19:00
S30
11°
20:00
S29
21:00
S31
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S26
03:00
S26
04:00
S26
-1°
05:00
S26
-1°
06:00
S26
-1°

Ард холдингс интернэшнл болон Богд банк стратегийн түвшинд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ikon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг

Улаанбаатар хот, Монгол улс, 2021-02-25

Богд Банк нийт хөрөнгийнхөө 20 хувийг олон нийтэд санал болгож нээлттэй хувьцаат компани болох шийдвэр гаргаж, үндсэн андеррайтераар Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Ард Секюритиз ҮЦК-ийг сонгон ажиллаж байгаа билээ. 

Богд банк нь шинээр хувьцаа нэмж гарган дүрмийн сангийн хэмжээгээ нэмэгдүүлэх шийдвэрээ гаргаж, Банкны тухай хуулийн дагуу Монголбанкинд хүргүүлсэн байгаа бөгөөд уг шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хувьцааг нийтэд санал болгохын өмнөх шат буюу Pre-IPO хөрөнгө оруулалт татах ажлынхаа талаар Монголбанкинд тухай бүр мэдэгдэж холбогдох зөвшөөрлүүдийг авч ажиллах болно. Ард Санхүүгийн Нэгдэл хөрөнгө оруулснаар Богд банк хамгийн олон буюу 20,000 хувьцаа эзэмшигчтэй Монголын анхны банк болох нөхцөл бүрдэх юм. 

Ингэснээр ард иргэд, хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээл дээр гарч буй санхүүгийн салбарын шинэ бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах, өгөөж хүртэх боломжийг бий болгож байна. 

Монгол Улсад анх удаа хурдтай хөгжиж байгаа цахим суурьтай санхүүгийн хоёр байгууллага хөрөнгө оруулалтын журмаар хамтарч ажиллах болсон нь түүхэн үйл явдал боллоо. Санхүүгийн байгууллага хоорондоо өрсөлдөх бус хамтарч ажилласнаар илүү том үйлийг бүтээж, иргэдэд найдвартай, өгөөжтэй үйлчилгээг бий болгож байгаа нь шинэчлэл хийгдэж буйн нэг хэлбэр юм. Ард Санхүүгийн Нэгдэл ХК Санхүүгийн Зохицуулах Хорооны Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журмын 3.1-д заасны дагуу олон нийтэд тухай бүр мэдээлэх үүргийнхээ хүрээнд энэхүү мэдээллийг хүргэж байна.

Богд банк нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тулгуурлан орчин үеийн технологийн шийдэл бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол үзүүлэхийг зорин ажиллаж, олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгон санхүүгийн багц үйлчилгээг үзүүлж буй системийн нөлөө бүхий арилжааны банк юм. Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш маш богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, Монголын зах зээлд өөрийн гэсэн өнгө үзэмжтэй, зах зээл дээр өвөрмөц байр суурийг эзэлсэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй, харилцагч олон түмэндээ танигдсан шинэ зууны банк болохыг зорин шаргуу ажиллаж байна.

Ард Cанхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707 80807707 81817707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Бодь цамхаг, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 3, Улаанбаатар 15160, Монгол Улс
Холбоо барих утас: 7577-1199
И-мэйл хаяг: info@bogdbank.com
Вэб сайт: www.bogdbank.com

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x