2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
03:00
S29
04:00
S29
-1°
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°

Д.Нарангэрэл: Дархлаажуулалтын 39 цэг ажиллуулж, 4,926 хүнд вакцин хийгээд байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхлээд дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд эхний долоо хоног 16 байгууллагын 14 мянга гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 4,926 хүн вакцин хийлгээд байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Эхний ээлжинд коронвирусийн халдварын голомтод ажиллаж байгаа хүмүүсийг дархлаажуулалтад хамруулж байгаа.  Ямар ч вакциныг хийлгэсний дараа бага хэмжээний урвал гардаг. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 21.5 хувьд зонхилон тохиолдож байгаа урвалуудыг танилцуулбал, 

  • 186 хүнд халуурах, 
  • 180 хүнд толгой өвдөх,
  • 102 хүнд тариулсан газар хөндүүрлэх, 
  • 91 хүнд үе мөч өвдөх, 
  • 86 хүнд ядрах, 69 хүнд бие арзайх,
  • 68 хүнд дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна.

 Урвал илэрч байгаа нь тухайн хүний биед дархлаа тогтож байгаагийн шинж тэмдэг бөгөөд эдгээр шинж тэмдгүүд 3-аас дээш хоног үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

 

Дархлаажуулалтын ажлыг 39 цэгээр дамжуулан хийж байна. Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэд эхлээд эмчид үзүүлээд, вакцинаа хийлгэж, дараа нь 30 минут эмчийн ажиглалтад байгаа учраас бусад товлолын вакциныг бодвол хугацаа их зарцуулж байгаа" гэдгийг хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.26/ 

https://fb.watch/3U7x1Rgwjr/
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x