Төрийн банкнаас “Ковид-19” цар тахлаас шалтгаалан санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдаа дэмжих үе шаттай бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрөгч 2020 онд бид, цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон 46,316 харилцагчийн 663.4 тэрбум төгрөгийн зээлийг шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүний тодорхой хэсгээс чөлөөлж, 11 нэр төрлийн зээлийн жилийн хүүг бууруулсан бол энэ удаа доорх 13 нэр төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар буурууллаа.
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ
ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗЭЭЛ
БИЗНЕСИЙН ЗЭЭЛ
Дээрх зээлүүдийн нөхцөл сайжирч, уян хатан болсон тул эрхэм харилцагч та бүхэн өөрт ойр байрлах салбар нэгжид хандан зээлийн хүсэлтээ өгч түргэн, шуурхай шийдүүлээрэй.