Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Сүүлийн хоногт 30 тохиолдол батлагдсаны 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн тохиолдлуудын хавьтал байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн хоногт 9,927 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 30 хүнд халдвар илэрсэн.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал 16 хүнээс халдвар илэрсэн. Бусад тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа халдварын батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүсийн анхны, давтан шинжилгээгээр илэрлээ. 

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрсэн.

Халдварын нийт тохиолдлын тоо 2,831 бүртгэгдсэнээс 2,150 буюу 76 хувь нь эдгэрсэн" гэлээ.

Одоогоор 666 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 1,
  • хүнд 6,
  • хүндэвтэр 78,
  • хөнгөн 580 хүн байгаа аж.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.26/ 

https://fb.watch/3U7x1Rgwjr/

Дотоодын 2,315 халдварыг танилцуулбал /2021.02.26/

  • Улаанбаатар хотод-1,989 /сүүлийн хоногт 29 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

30 тохиолдлын нэг нь эрүүл мэндийн ажилтнаас илэрчээ.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.