Иргэн Г.Загдаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ.
Эргэн сануулахад, иргэн Г.Загдаад зургаан жил хоёр сар, эхнэр Г.Амарсайханд нь нэг жилийн хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноогоод байсан юм.
Харин шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.