Иргэд хууль зүйн мэдлэггүйгээсээ болж өдөр тутмын амьдралдаа хохирч үлдэх тохиолдол цөөнгүй гардаг тул иргэдийн амьдралд зайлшгүй хэрэгтэй Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хуулийн хүрээнд зарим зүйл заалтыг тайлбарласан “Лоло Хаули хоёр комик цувралыг хүргэж байна.
Энэхүү комик цувралын гол дүр болох Лоло нь орчин цагийн залуусын төлөөлөл юм. Харин Хаули нь монгол оронд ховордсон ан амьтдын нэг болох аргаль болно. Ташрамд хэлэхэд Лоло бол англи хэлний “LAW” буюу хууль гэх үгнээс гаралтай ба Хаули нь уйгаржин монгол бичгээр “Хууль” гэдэг үгийн галиглал билээ.
Цуврал №4
Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2021.02.25-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зөрчлийн тухай хуулийн дагуу зохиолыг гаргасан болно.
107 ДУГААР - Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд энэхүү дугаараар гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүх төрлийн мэдээлэл дуудлагыг авдаг.
102 ДУГААР - Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд энэхүү дугаараар гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг хүлээн авдаг.
108 ДУГААР - Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд өдөр бүр дөрвөн ээлжээр зөвлөгч-сэтгэл зүйч, нийгмийн ажилтан нар дуудлага хүлээн авч зөвлөгөө, мэдээлэл өгдөг.
(Зураг дээр дарж томруулж харна уу)
Та “Лоло Хаули хоёр” төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэн, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.
Facebook хуудас: https://www.facebook.com/
Instagram хаяг: https://www.instagram.com/loloandhauli/
“Лоло Хаули хоёр” төслийн баг