Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

360: Орон сууцыг Онлайнаар

ikon.mn
2021 оны 2 сарын 25
Сурталчилгаа
 

Цар тахлын энэ цаг үед хүний бөөгнөрөл үүсэх эрсдэлгүйгээр, ирж, очих цаг хугацаагаа хэмнэх боломж бол “онлайн үйлчилгээ” юм. Тэгвэл бид зөвхөн хүнс, хувцас хэрэгслээс гадна орон сууц, үл хөдлөхийг ч мөн адил онлайнаар сонгох боломж нээгджээ.

Дижитал шилжилтийн хамгийн ойрын тод жишээг Тэсо Пропертис групп барилгын салбарт хэрэгжүүлж, байгууллагынхаа онцлогт тохируулан 3,0 стандартыг нэвтрүүлээд буй аж. Энэ талаар Маркетинг Борлуулалтын албаны дарга У.Бат-Амгалангаас дэлгэрэнгүй тодруулж шинэ санал, хэрэгжүүлж буй туршлагаас хуваалцлаа.

-Дижитал шилжилтийг яагаад хэрэгжүүлэх болсон бэ?

Тэсо корпорацийн хувьд 2018 оноос дижитал шилжилтийг идэвхтэй хэрэгжүүлж байгаа. Ажилчдын дотоод систем дэх цаасаар хийгддэг байсан ажлуудыг халж 2021 онд онлайн орчинд ажиллах программуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Жишээ нь ажил үүргийн систем, борлуулалт, санхүү цалин хангамж, цаг бүртгэл, худалдан авалтын хэсгүүдийг зохицуулахад ашиглаж байна.  Мөн 2019 онд Ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт авдаг ГЯЛС Түц машиныг бүтээн дотооддоо нэвтрүүлсэн. Үл хөдлөхийн салбарын хувьд бид бүхэн дижитал шилжилт рүү түлхүү орж ажиллаж байна. Төслийн талаарх танилцуулгыг өөрийн биеэр ирж авахаасаа өмнө онлайнаар танилцах бүрэн боломжтой болсон. Мөн саяхан онлайнаар загварын байрны нээлтээ хийсэн байгаа.

-Тэгвэл “Тэсо Пропертис” компанийн хувьд Дижитал шилжилтийг хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ?

Барилгын салбарт дижитал шилжилтийг илүү хэрэглэгч руугаа  чиглэж хийж байна. Учир нь энэхүү цар тахлын үед бид нараас арай өөр төвшинд ажиллах шаардлага хаалга тогшиж байна. Тиймээс бид хэрэглэгч мэдээллийг хаанаас ч ямар ч нөхцөлд авах боломжийг хангахын тулд Дижитал шилжилтийн 3,0 стандартыг хэрэгжүүлж буй юм.

-3,0 стандартаа илүү дэлгэрэнгүй танилцуулна уу.

Барилгын салбарын төсөл гэдэг утгаараа бид Дижитал шилжилт хийхдээ 3 хүчин зүйл дээр төвлөрч байна.

Нэгдүгээрт Бодит мэдрэмж төрүүлэх

Хэрэглэгчдэд онлайнаар мэдээлэл авахад “бодитой биш” байдаг гэсэн ойлголт бий тиймээс бид мэдээллээ маш бодитойгоор ирээд байр үзэж буй мэт мэдрэмж төрүүлсэн байдлаар өгөхийг зорьсон.

Хоёрдугаарт Цаг хугацаа хэмнэх

Улаанбаатарын хувьд замын түгжрэл маш том асуудал болдог. Тиймээс цаг хугацаагаа хэмнээд гэрээсээ борлуулагчтай холбогдож байр үзэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Гуравдугаарт Аюулгүй байдал

Хэрэглэгчид энэ стандартыг мөрдсөнөөр 2 эрсдэлийг бууруулах юм. Эхнийх нь цар тахлын үед гэрээсээ гарч өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулалгүйгээр мэдээлэл авч чадна. Хоёр дахь нь хувийн мэдээллээ задруулахаас сэргийлэх юм. Бид хэрэглэгчийн дата бүртгэл ERP Системийн сайжруулалтыг хийснээр хувийн мэдээлэл задрах, алдагдах эрсдэлийг бууруулж чадсан.

-Төслийн бүрэн мэдээллийг авах хүртэл ямар шат дарааллыг дамжих вэ? Жишээ нь би гэрээсээ онлайнаар танай фэйсбүүк хуудас руу хандлаа гэж бодъё.

За эхлээд манай чатбот мессенжерээс мэдээлэл авч болно. Автомат хариулагчаас гадна мэдээллийн  ажилтан давхар хянаж, асуултад дор бүр нь хариулаад явдаг. Эсвэл өрөөний зохион байгуулалт, хотхоны төлөвлөлтийн талаарх мэдээллийг онлайн танилцуулга татаж үзээд дэлгэрэнгүй харах ч боломжтой. Мөн өөрийн сонирхсон өрөөний зохион байгуулалт, метр квадратынхаа 360 видеог үзэх боломжтой. Энэхүү 360 дээр барилгын гадна хэсгээс авахуулаад доторх бүх зураглал бодитоор орсон байгаа тул заавал хүрч ирэхгүйгээр мэдээлэл авах бүрэн боломжтой юм.

Мөн борлуулалтын менежертэй утсаар болон Viber Чатаар холбоо барьж төслийн талаар өөрийн сонирхсон асуултыг асуух боломж бүрдүүлсэн. Viber мессенжер нь илүү ВИП байдлаар зөвхөн хэрэглэгчийн сонирхсон метр квадрат дээр Share screen хийж план зураг болон интерьерыг танилцуулах нөхцөл юм.

За энэ бүхний дараа манайхаас байр авахаар шийдсэн тохиолдолд хуулинд тусгагдсан тоон гарын үсгийг ашиглан гэрээ хэлцэл хийх боломжтой. Энэ нь гадаадад байгаа Монголчуудад маань ч байр захиалах нөхцөлийг бүрдүүлнэ.

-Бусад компаниуд дижитал шилжилтийг их бага хэмжээнд хийж байгаа танай хувьд ямар онцлог ялгаралтай байна вэ?

1.       Хэрэглэгчийн мэдээлэл авах онлайн эх сурвалжуудыг сайжруулж, нөхцөлийг нь таатай байдлаар бүрдүүлж байна

2.       Хэрэглэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс дата мэдээллийн CRM системийн бүртгэлийг илүү сайн хангаж ажилладаг. Бид 2018 оноос эхлэн Hubspot программыг ашиглаж хэрэглэгчийн дата мэдээллийг бүртгэж ажиллаж байгаа. Энэ нь хэрэглэгчтэй уулзалт товлох, нийтэд нь мэйл явуулах, танилцуулга илгээх зэрэг бусад төслөөс илүү давуу талыг олгож байна.

-Дижитал шилжилт хийх гэж буй барилгын салбарын бусад компаниудад өөрсдийн туршлага дээр үндэслэн юу гэж зөвлөх вэ?

Хэрэглэгч өөрөө дижитал шилжилтэд бэлэн эсэх нь хамгийн чухал. Уламжлалт байдлаар заавал байраа очиж үзэх хүсэл сонирхолтой хүмүүс маш их байдаг. Тиймээс хэрэглэгчийн мэдээлэл авах сувгуудыг олон болгох хэрэгтэй. Зөвхөн фэйсбүүк дээр ажиллаад байх тохиромжгүй. Twitter, Youtube, Instagram, Linked in гэх мэт олон платформ дээр зэрэг мэдээллээ оруулж хөгжүүлэлт хийдэг байх нь чухал. Хэрэглэгч юу сонирхож, юуг илүү ашиглаж байна түүнд нь бид нар хүрч ажиллах хэрэгтэй. Түүнээс нэг пэйж нээчхээд хүн лайк дарж, чат бичихийг хүлээгээд байж болохгүй.

Sky Garden Residence

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.