Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"500,000 орчим шинжилгээнээс 100 гаруй батлагдсан тохиолдол илрүүлсэн тул эрүүл хүмүүсийн дунд давтан шинжилгээ хийх шаардлагагүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Коронавирусийн сорьц авах шинжилгээний сав зориулалтын бус байна гэх мэдээлэл гарсан. Сорьц авах сав дуусчихсан хэрэг үү?

-Бид шинжилгээг зориулалтын саваараа шинжилгээ авч буй. Мөн урвалж оношлуурын нөөц байгаа гэдгийг хэлье. Лабораториуд хоногт 15,000-17,000 сорьцод шинжилгээ хийж байна.

-Одоогоор шинжилгээ авах хэдэн цэг ажиллаж байгаа талаар тодруулахгүй юу?

- Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 14 цэг ажиллаж байна.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотод нийтдээ 500 мянга орчим хүнээс коронавирус илрүүлэх шинжилгээ авсан. Тиймээс сайн дурын шинжилгээг одоо авахгүй.

Харин ажлын ямар нэг шаардлага, эрүүл мэндийн шалтгаан, буяны ажилтай холбоотой эсвэл хөдөө орон нутаг явах зайлшгүй шаардлагатай хүмүүсээс коронавирус илрүүлэх шинжилгээ авч байгаа.

-"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр коронавирус илрээгүй ч халдвар авсан хүн нийтийн дунд явж байх эрсдэл бий юу. Иргэдээс давтан шинжилгээ авах уу?

-Бид олон нийтийн дундаас халдвар авсан хүмүүсийг олж илрүүлсэн. Тиймээс батлагдсан тохиолдол болон тэдгээрийн ойрын хавьтал, хоёр дахь хавьтал болсон хүмүүсээс давтан шинжилгээ авна.

Харин эрүүл хүмүүсийн дунд дахин давтан шинжилгээ авах шаардлагагүй. Гол нь голомтоо дагасан, тухайн голомтын хүрээнд хийх шинжилгээгээ давтан хийнэ.

Өөрөөр хэлбэл, 500 мянга орчим хүний шинжилгээнээс 100 гаруй батлагдсан тохиолдлыг илрүүлсэн тул тандалт судалгааныхаа хүрээнд тэдгээр хүмүүсийг хавьтлуудад давтан шинжилгээ хийх юм.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/268628231266349