Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан Намын даргыг дөрөвдүгээр сард сонгох уу?

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын дунд шатны дарга нарыг өөрчилсөн, намын даргын сонгууль дөрөвдүгээр сарын 25-нд болно зэрэг мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байна. 

Энэ талаар Ардчилсан намын хэвлэл мэдээллийн ажилтан "Одоогоор дунд шатны дарга нарыг өөрчилсөн зүйл байхгүй. Намын даргыг сонгох, асуудал урьдчилсан байдлаар яригдаж байгаа. Тодорхой болоогүй байна" гэлээ. 

Уг асуудлаар АН-ын захиргаа санхүүгийн газрын дарга Л.Ганзоригоос тодруулахад "Намын даргыг дөрөвдүгээр сарын 25-нд сонгоно, дунд шатны дарга нарыг өөрчилсөн зэрэг мэдээлэл үндэслэлгүй. 21 аймаг, 9 дүүргийн хуучин дарга нар албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. 

Намын 10 дугаар Их хурлын төлөөлөгчдийн саналаар дотоод сонгуулийн хороо байгуулагдсан. Уг хурлаар намын шинэ дүрмээ баталсан. Шинэ дүрмэнд намын даргыг 2 шатлалаар тодруулна гэж заасан. Үндэсний бодлогын хороондоо санал хураалт явуулаад хамгийн олон санал авсан 2 хүн намын Их хурлаар орно.  21 аймаг 9 дүүргийн намын Их хурлын төлөөлөгчдийн олонхын санал авсан хүн намын дарга болно. 

Эхлээд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн намын дарга нар сонгогдож, хамгийн сүүлд намын даргаа сонгоно. Өөрөөр хэлбэл шинэ дүрмээр доороосоо дээш томилогдох тогтолцоог бүрдүүлсэн. Хуучин эхлээд намын даргаа сонгогдож, өөрийнхөө үзэмжээр доод шатны дарга нараа томилдог байсан" гэв.