Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"AstraZeneca вакцин хийлгэсэн хүмүүсийн 3-5 хувьд ядарч сульдах, халуурах, хэсэг газар хөндүүрлэх шинж гарч байна"

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Эрүүл мэндийн ажилтнуудыг ямар давтамжтай коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулдаг вэ?

А.Амбасэлмаа: Халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдаас 7-14 хоногийн давтамжтай шилжилгээ авдаг. Манай эмч ажилчид бүгд шинжилгээнд хамрагдсан. 

- Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд ард иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалан вакциныг хамгийн эхэнд хийлгэсэн. Тэдний биеийн байдлыг хянаж байгаа юу, нийт хэдэн хүн вакцин хийлгээд байгаа вэ?

Д.Нарангэрэл: Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд ард иргэдээ уриалан хамгийн эхэнд дархлаажуулалтад хамрагдсан. Одоогийн байдлаар вакцин хийлгээд байгаа нийт хүний 3-5 хувьд ядарч сульдах, халуурах, хэсэг газар хөндүүрлэх шинж гарч байгаа. Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайдын хувьд биеийн байдал хэвийн, ямар нэгэн урвалын шинж тэмдэг илрээгүй байна. 

Манай улс коронавирусийн эсрэг АстраЗенека вакцинжуулалт эхлээд хоёр хонож байна. Бид эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14,092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 3,112 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.25/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/268628231266349
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.