2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
13:00
S26
23°
14:00
S26
24°
15:00
S26
23°
16:00
S26
23°
17:00
S26
21°
18:00
S26
21°
19:00
S26
20°
20:00
S26
18°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
17°
00:00
S26
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүх нийтийн бэлэн байдлыг бууруулсан өдрөөс хоногт бүртгэгдэх гэмт хэргийн тоо өсөв

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсан өдрөөс хойш хоёр өдрийн хугацаанд цагдаагийн байгууллагад хоногт бүртгэгдсэн гомдол мэдээллийн тоо эрс нэмэгджээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд,

  • Хоёрдугаар сарын 23-ны өдөр 1,534,
  • Нэгдүгээр сарын 24-ний өдөр 1,609 гомдол мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

Энэ нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байсан өдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн нийт гомдол мэдээллээс 550-аас 625 хүртэл буюу 56-63 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн нийт 1,609 дуудлага мэдээллийн 1,437 нь зөрчлийнх байсан бол 54 нь гэмт хэргийн шинжтэй, 12 нь хулгайлах гэмт хэргийн, 156 нь гэр бүлийн хүчирхийллийн, 100 нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан дуудлага мэдээлэл байв.

Энэ нь өмнөх өдрөөсөө,

  • Зөрчлийн шинжтэй хэрэг 78-аар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл 27-оор,
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан нь 25-аар нэмэгдсэн байна. Харин хулгайлах гэмт хэргийн тоо өмнөх өдрөөсөө 5 тохиолдлоор буурчээ.

Мөн хугацаанд улсын хэмжээнд 233 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 64 зөрчил илэрсэн нь өмнөх өдрөөс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 22-оор, согтуугаар машин жолоодсон зөрчил 2-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

 

x