Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

COVAX хөтөлбөрийн анхны тусламжийн вакциныг Гана улс хүлээж авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн улс орнуудад тэгш хуваарилах зорилготой COVAX хөтөлбөр анхны багц тусламжийн вакцинаа Африк тивийн Гана улсад өчигдөр хүргэжээ.

AstraZeneca компанийн 600,000 тун вакциныг эхний ээлжинд Ганын эмнэлгийн ажилтнуудын дархлаажуулалтад ашиглахаар болсон байна.

31 сая хүн амтай Гана улсад өнөөдрийн байдлаар коронавриусийн халдварын 80,700 гаруй тохиолдол бүртгэгдэж, 580 хүн нас баржээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санаачилсан COVAX хөтөлбөр энэ онд багтаан хоёр тэрбум тун вакциныг дэлхийн дундаас доош орлоготой орнуудад түгээх зорилготой юм. Энэ зорилгын хүрээнд дэлхийн нийт ядуу буурай орнуудын хүн амын 20 хувийг тусламжийн вакцинаар дархлаажуулах юм байна.

Дараагийн ээлжийн вакцин Ганын хөрш Кот Дивуар улсад энэ долоо хоногийн сүүлээр хүргэгдэхээр болжээ.

Өчигдөр Ганын нийслэл Аккрад буулгасан багц вакциныг Британийн AstraZeneca компани, Оксфордын их сургууль хамтран бүтээж, Энэтхэгийн Serum Institute of India компани үйлдвэрлэсэн байна.

Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн эсрэг 200 гаруй сая тун вакцин хийгдээд байгаагийн ихэнх нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад оногдож байгаа.

Гэтэл нийт 1.4 тэрбум хүн амтай Африк тивийн ихэнх улс орон COVAX-ийн тусламжийн вакцинд найдлага тавьж байна.

Жишээлбэл Их Британи улс хүн амаа 3.6 дахин, Канад улс 5 дахин, Европын Холбоо 2.7 дахин, Австрали улс 2.5 дахин, АНУ 2 дахин дархлаажуулах хэмжээний вакцин авахаар үйлдвэрлэгчидтэй нь гэрээ байгуулжээ.

Гэтэл Африкийн Холбоо тивийнхээ нийт хүн амын 38 хувийг дархлаажуулах хэмжээний вакцин захиалаад байна.

 

Эх сурвалж: BBC