Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Хорт хавдрын бай эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас эмнэл зүйн удирдамжийнх нь дагуу тооны хязгаартайгаар даана"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр шинэчилсэн журмын талаар мэдээлэл хийсэн.

Мэдээллийн үеэр ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, ЭМДЕГ-ын Дэд дарга Г.Гийхнаран нар асуултад хариулав.

-Шинэчилсэн тогтоолоор хорт хавдрын бай эмчилгээг ЭМ-ийн даатгалын сангаас бүрэн хариуцах юм уу?

Б.Батчимэг: -Шинээр батлагдсан оношийн хамааралтай журамд эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг нэмж оруулсан. Үүнд бай эмчилгээ багтаж буй.

Аливаа эрүүл мэндийн үйлчилгээ, эм, тариа гэдэг хоол биш. Тиймээс эмнэл зүйн яг ямар удирдамжийн дагуу бай эмчилгээнд хамрагдахыг тухай бүрд нь мэргэжлийн түвшинд, мэргэжлийн эмч нар шийдвэр гаргана.

Өөрөөр хэлбэл, ЭМД-ын сангийн мөнгө нь хязгаартай тул бид хязгаартаа тохируулж, өмнөхөөсөө сайжруулсан.

Тиймээс хавдрын бай эмчилгээ зөвхөн ХСҮТ-д хийгдэнэ. Ингэхдээ тодорхой хэмжээний тоотой байх бөгөөд эмнэл зүйн удирдамжийнхаа дагуу уг эмчилгээ хийгдэнэ.

-Өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар тодруулахгүй юу?

Г.Гийхнаран: - Эрүүл мэндийн даатгалын сангаас өмнө нь өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний зөвхөн эмнэлгийн хэрэгслийг нь санхүүжүүлж байсан.

Харин шинэ тогтоолоор тухайн тусламж үйлчилгээнд шаардлагатай эмчийн цалин, шууд болон шууд бус зардлыг бүгдийг нь оношийн хамааралтай бүлэгт нь шингээж, өртгийг нь тооцоод санхүүжүүлэхээр болсон.

Өөрөөр хэлбэл, болор солиулах, үе солиулах зэрэг мэс заслууд бүгд оношийн хамааралтай бүлгээрээ үргэлжлэн санхүүжиж явна.

-Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах төлбөрийн дээд хэмжээ хэдэн төгрөг байх вэ?

Г.Гийхнаран: -Шинэчилсэн тогтоолоор оношийн хамааралтай бүлгээс шалтгаалж 230,000-130,000,000 төгрөг хүртэлх өртгийг даатгалын сангаас төлөхөөр зохицуулж өгсөн.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/131587655441098