2021/04/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.97₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
03:00
S29
04:00
S29
-1°
05:00
S29
-2°
06:00
S30
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
12°
14:00
S32
14°

ТОГТООЛ: ЭМД-ын сангаас олгох төлбөрийн хэмжээ, онцлох өөрчлөлтүүд

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоол гаргажээ.

Уг тогтоолын хүрээнд хийгдэж буй шинэчлэлүүдийг ЭМДЕГ-аас өнөөдөр танилцуулав.



Нэг

Төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас гарахаар болсон. Иргэдийн дунд нэлээд танигдсан "Зүрх мартахгүй" төсөл дээр жишээ авч тайлбарлавал, ммнө нь  тус төслийн хүрээнд хийгдэж байгаа зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас 3 сая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрд 8 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болсон бөгөөд мэс заслын зардлын судалгаанаас харвал 100 хувь санхүүжүүлнэ гэсэн үг юм байна. 

Хоёр

Хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байгаа. 

Гурав

Өмнө нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж олгоход ЭМД-ын сангаас санхүүжилт олгодоггүй байсан. Зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг л санхүүжүүлдэг байсан бол шинэ тогтоолын хүрээнд даатгалын байгууллагатай хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний гэрээ байгуулсан бол хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохоор болжээ.

Дөрөв

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдол 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргахаар болсон байна. 

Тав

Иргэн, даатгуулагч нь эмнэлгүүдээр үйлчлүүлэхдээ заавал өрх, сум, тосгоны эрүүл мэндийн эмчийн лавлагаа шатлалд илгээх бичигтэй байх ёстой. Тодруулбал, иргэд өмнө нь шатлал алгасаж буюу өрхийн эмнэлэгт үзүүлэлгүйгээр дүүргийн болон төвлөрсөн эмнэлгийн тусламж авдаг байсан бол дээрх тогтоолоор даатгуулагч эмчийн заалт, илгээх бичиггүйгээр сайн дураараа шатлал алгасаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол төлбөрөө өөрөө төлөхөөр болжээ.

Анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн төвлөрлийг бууруулах, шат шатанд авах эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай байлгах үүднээс хамгийн түрүүнд иргэд өрх, сумын эмчээсээ 13А маягтыг авах шаардлагатай гэдгийг албаны хүн тайлбарлав.

Зургаа

Иргэд, даатгуулагчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа заавал өөрийн хурууны хээгээр баталгаажуулна. Тухайлбал, иргэд эмнэлэгт хэвтсэн бол түүнийгээ хурууны хээгээрээ баталгаажуулахаар зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, иргэд эмнэлэгт хэвтэхдээ болон эмнэлгээс гарахдаа заавал хурууны хээгээ уншуулах шаардлагатай болжээ.

Долоо

Өмнө нь өвчний учир хийсэн амбулаторийн үзлэгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлж байсан бол шинэ тогтоолоор зургаан төрлөөр амбулаторийн үзлэгийг багцлаад, 13 оношийн хамааралтай тохиолдолд санхүүжүүлэхээр болсон байна. Тодруулбал, өвчний учир, эрүүл мэндийн байдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тогтоолгох шинжилгээнүүд/хараа шалгуулах, жор бичүүлэх г.м/.

Найм

Амбулаторид хийгдэх мэс ажилбарууд, шүд амны хөндийн тусламж үйлчилгээний багц, хяналтын үзлэгийн багц, жирэмслэлттэй холбоотой багцыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх бөгөөд амбулаторийн үзлэг, тусламж үйлчилгээний үед даатгуулагчаас төлбөр авахгүй. Хэрвээ давтан үзлэгээ алгасах, эмчилгээ таслах тохиолдолд даатгуулагчийн хариуцлагын асуудал яригдаж байгаа учраас хамтын төлбөрийн асуудал гарна гэдгийг албаны хүн тайлбарлав.

Ес

Эмнэлгийн нэгж тусламж үйлчилгээнд үзүүлэх хамгийн бодит өртгийн оношийн хамааралтай бүлгээс хамааруулж тогтоож өгсөн. Уг тогтоолоор тогтоосон өртөг нь хувийн болон төрийн эмнэлэгт яг адил үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хувийн эсвэл төрийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс үл хамааран ЭМД-ын сангаас олгох төлбөрийн хэмжээ яг адил байна.

Арав

Иргэний төлөх хамтын төлөлтийн хувь хэмжээ харилцан адилгүй байна. Өмнө нь тодорхой бүх тусламж үйлчилгээнд иргэний төлөх төлбөр адилхан байсан. Жишээлбэл, нэгдсэн эмнэлгийн тусламжийг иргэн 15 хувийг нь төлдөг зохицуулалт байсан. Харин энэ удаагийн тогтоолоор тухайн өвчнөөс шалтгаалж иргэний төлөх хамтын төлбөрийг харилцан адилгүйгээр тогтоож өгчээ.

Иргэдийг хамгийн их санхүүгийн эрсдэлт оруулдаг харвалт, шигдээс, хавдар, түлэгдэлт, төрөлтийн гажиг, төрөх эмэгтэйчүүд зэрэг оношоор эмнэлэгт хэвтвэл 100 хувь ЭМД-ын сангаас даана.

Бусад тусламж үйлчилгээний төрлөөс шалтгаалж хамтын төлөлтийн хувь харилцан адилгүй. Ер нь ЭМД-ын сангаас даатгуулагчийн авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 230 мянгаас 130 сая төгрөгийн зардлыг санхүүжүүлэхээр заасан хэмээн тайлбарлав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/131587655441098

 

x