Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дархан Монгол Ногоон нэгдэл, Нэхүүл хөдөлгөөнийхөн шүүгчдийн асуудлаар бодит арга хэмжээ авахыг Ерөнхийлөгчөөс шаардав

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан Монгол Ногоон нэгдэл, Нэхүүл хөдөлгөөнөөс Ерөнхийлөгч Х.Баттулгад нэр бүхий шүүгч нарын асуудлаар шаардлага хүргүүллээ. 

Тэд шүүгч нар эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдсон тул төрийн албан тушаалаас чөлөөлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүссэн юм. 

Мөн шаардлага хүргүүлэгчид "Нэр бүхий шүүгч нар нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, садар самуун гэр бүлээс гадуурх харилцаанд орсон хэрэгт холбогдож байна. Хуулийн байгууллагын ажилтнууд ёс зүйн хувьд асар өндөр хариуцлагатай, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид юм.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.8-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан. 

 Ерөнхийлөгч та өөрт буй бүрэн эрхийнхээ хүрээнд уг шүүгчдийн асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулж, бодит арга хэмжээ авахыг шаардаж байна. Шаардлагын хариуг ажлын 5 хоногт бичгээр өгнө үү" гэв. 

Түүнчлэн тэд Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтэс, АТГ-т шаардлагаа хүргүүлжээ. 

Фото сурвалжилга

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг