Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр 67 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 2,070 боллоо

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67 хүн эдгэрч эмнэлгээс гарсныг Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн 2,755 тохиолдлын 75 хувь нь буюу 2,070 хүн эдгэрээд байна. Өнөөдрийн байдлаар нийт 670 хүн эмчлүүлж байгаа юм.

Үүнээс ХӨСҮТ-д 186 хүн, Цэргийн төв эмнэлэгт 187 хүн, Яармагийн 300 ортой эмнэлэгт 291 хүн байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал

  • Маш хүнд-1
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-69
  • Хөнгөн-593 хүн байна.

Мөн өнөөдрийн байдлаар ойрын хавьтлын 812 хүн, хоёр дахь хавьтлын 1,502 хүн хяналтад байгааг мэдээлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/439876430683336