Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг нэг өрөөнд байрлуулж байгаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчийн асуултад хариуллаа.

- ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа хүнээс асуулт илрүүлснийг уламжлан асууя. Нэг өрөөнд долоон хүн хамт байрлаж, эмчилгээ хийлгэж байгаа гэлээ. Олуулаа байгаа нь тухгүй байгааг хэлсэн. Нэг өрөөнд хэдэн хүн хамт байх ёстой юм бэ?

- Дэлхийн бусад улс орнуудын жишгээр шинж тэмдэггүй болон хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа хүмүүсийг нэг өрөөнд байлгана. Халдвартын клиник бол зориулалтын эмнэлэг бөгөөд 4 болон 6-аар нь нэг өрөөнд байрлуулж байгаа. Дийлэнх тохиолдолд 4-өөр нь нэг өрөөнд байрлуулдаг. 

Өвчлөлийн хэлбэрээс хамаараад стандарт эмчилгээг хийж байгаа. 

- Тусгаарлалтын хугацааг бууруулах шийдвэр хэзээнээс хэрэгжиж байгаа вэ?

- Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг 7 хоног тусгаарлан ажиглах байранд, 7 хоног гэрт нь тусгаарлаж байгаа. Эхний 7 хоногийн хугацаанд хоёр удаа шинжилгээ авч халдвар илэрвэл эмнэлэгт тусгаарлана. Харин хариу 2 удаа сөрөг гарвал гэрт нь шилжүүлээд НЭМГ-аас 3 дахь давтан шинжилгээг авах ажлыг зохион байгуулж байгаа. 

- Халдварын голомттой бүс нутгаас гарсан иргэд байгаа юм байна. Энэ тохиолдолд арга хэмжээ тооцдог уу?

- Ийм тохиолдолд харьяа дүүрэг, хуулийн байгууллагууд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцож байгаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.24/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/439876430683336
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.