Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн хоногт халдварын 32 тохиолдол батлагдсаны 9 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илэрлээ"

Г.Номин, iKon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улсын хэмжээнд өчигдөр 26, 058 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 32 хүнд халдвар илэрсэн. "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд үлдэгдэл шинжилгээнүүдийг хийж дуусгасан. Эдгээрээс 9 хүний шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд нийтдээ уг арга хэмжээний хүрээнд 131 тохиолдлыг илрүүллээ. 

Сүүлийн 24 цагт 64 хүн эдгэрсэн.

Халдварын нийт тохиолдлын тоо 2,755 бүртгэгдсэнээс 2,070 буюу 75.1 хувь нь эдгэрсэн" гэлээ.

Одоогоор 670 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал:

  • Маш хүнд 1,
  • хүнд 7,
  • хүндэвтэр 69,
  • хөнгөн 593  хүн байгаа аж.

"Хөл хорио тавигдсан ч халдвар тархах эрсдэл байгаа бөгөөд иргэд халдварыг бүр хумиад авчихсан юм шиг хандлага гаргаж байна. Олуулаа бөөгнөрч, золголт хийж, үйлчилгээний газраар бөөгнөрч, амны хаалтаа буруу зүүж байгаа нь харагдлаа. Халдварын тархалт үргэлжилж байгаа учраас хянамгай, биеэ цэгнэж байхад онцгой анхаарах хэрэгтэй" хэмээн А.Амбасэлмаа эмч нэмж хэлэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.24/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/439876430683336

Дотоодын 2,244 халдварыг танилцуулбал /2021.02.24/

  • Улаанбаатар хотод-1,914 /сүүлийн хоногт 32 тохиолдол нэмэгдэв/
  • Орхонд-25
  • Архангайд-3
  • Сэлэнгэд-217
  • Дархан-Уулд-45
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.