Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Үндэсний музей өнөөдрөөс ажиллаж эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний музей өнөөдрөөс эхлэн өвлийн цагийн хуваарийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан олон нийтэд үйлчилж эхлэхээр болжээ.

Нэг үзэгчид ноогдох талбай нь 4 м.кв байх бөгөөд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөсөн байна. Мөн 0-16 насны хүүхдүүдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон байгаа тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүй юм.

Монголын Үндэсний музей Даваа гарагаас бусад өдөр 09:00-18:00 цагт ажиллана.

 

 

Эх сурвалж: Монголын Үндэсний музей