Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы хугацаанд Онцгой байдлын байгууллагад аюулт үзэгдэл, ослын 86 дуудлага бүртгэгджээ

ikon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд 2 дугаар  сарын 11-23-н буюу хөл хорионы 13 хоногийн хугацаанд нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 37 суманд нийт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

 Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 10-аар буурчээ.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн 2 нь биологийн гаралтай, 61  нь гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 14, геологийн гаралтай 8, ус, цаг уурын гаралтай 1 аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 9 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 522 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.