Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдвар хамгааллын дэглэм зөрчигдвөл хумьсан голомтуудаа дахин алдах магадлалтай тул ажил олгогчид анхаарч ажиллах хэрэгтэй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы дэглэм өнөөдрийн 06:00 цагт дуусгавар болсон. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь эргэн хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцаж байгаа бөгөөд эн тэргүүнд Улсын Их дэлгүүрийг зорин, үйл ажиллагаатай нь танилцахын хамт худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонслоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдрөөс аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нээгдэж байгаагаас гадна вакцинжуулалт эхэлж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал.

Хувийн хэвшлийнхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримтлах хэрэгтэй. Төр засгаас аль болох нээлттэй байх бодлого баримтална. Ингэснээр хаагдсан бүхнээ буцаан нээх, алдсан боломжуудаа эргэн олж авч чадах юм. Харин халдвар хамгааллын дэглэм зөрчигдвөл хумьсан голомтуудаа дахин алдах магадлалтай тул ажил олгогчид туйлын анхааралтай байж, ажилтан албан хаагчдадаа дэглэмийг ягштал баримтлуулахад анхаарч ажиллаарай" гэв.

Улсын Их дэлгүүр нь 25 мянган м.кв талбайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түрээслэгч болон үндсэн ажилтан нийт 1,000 гаруй хүн үндсэн ажлын байраар хангагддаг байна. Өдөрт дунджаар 25-30 мянган хүн үйлчлүүдэг аж.

ВИДЕО:

https://fb.watch/3Qgv6zaXXt/