Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУЛЬ: Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын эсрэг хууль буюу Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд УИХ 2020 оны арванхоёрдугаар 31-н болон 2021 оны нэгдүгээр сарын 29-нд тус тус нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. 

Уг хуульд хамгийн сүүлд шинээр орсон онцлох заалтуудыг тоймлон хүргэж байна. 



Иргэдийн цугларсан мэдээллийг зөвхөн цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд ашиглах ба гуравдагч этгээдэд тараахыг хориглоно

Коронарирусийн халдвартай холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь хүний эрхийг зөрчсөн цөөнгүй тохиолдол гарсан. Тэгвэл энэ удаа халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах журмыг Улсын ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын болон Цагдаагийн ерөнхий газрын дарга хамтран батлах бөгөөд журамд ХЭҮК-ын саналыг авах тухай тусгажээ. 

  • Коронавирусийн халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй иргэний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, иргэний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулахаас сэргийлэх, аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байх.
  • Иргэний байршил, хөдөлгөөнийг тэмдэглэх, бүртгэх зорилгоор ашиглаж буй аливаа программ болон техник хангамжийн өгөгдлийн санд цугларсан мэдээллийг зөвхөн цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд тараахыг хориглоно. .
  • өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээллийг хамгаалуулах
  • Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх /орох/ эрхийг баталгаатай эдэлнэ​.
  • Гадаад улсаас нутаг буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах. Тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол, зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Цар тахлын халдвараар өвчилсөн, эдгэрсэн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон хавьталд орсон хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, тэдэнд сэтгэл санааны дарамт учруулж болзошгүй мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.
Үүрэг гүйцэтгэж байхдаа COVID-19-ийн халдвар авсан албан хаагчдад нэг удаа мөнгөн тэтгэмж олгох нь
  • Цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байхдаа коронавирусийн халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх
  • Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр хойшлуулшгүйгээр нэвтрүүлэх арга хэмжээг авах
  • Цар тахлын үед харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрчим хүч, цэвэр ус, хүнс хангамж, шатахуун түгээх газар, төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авах
  • Цар тахлын үед амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй, халдварын голомтод ажил, албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийг ЭМД-д тэргүүн ээлжид хамруулах.
Валютын хадгаламжийг даатгахгүй
  • Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авна.
  • Энэ хуулийн 10.7-д заасан зээлийн гэрээний хугацааг сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрснөө энэ хуулийн 10.9-д зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцно.
  • Цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батална.
  • Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд мөн хуулийн 8.1, 15.4-т заасан нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй.
  • Энэ хуулийн үйлчлэх хугацаанд банкнаас харилцагчтай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах, хадгалуулагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээний хугацааг сунгахад мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь банкуудын нийтэд зарласан хугацаатай мөнгөн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээс хэтрэхгүй байна.
  • Санхүүгийн зохицуулах хороо эрсдэл үүссэн, зайлшгүй нөхцөл байдлын үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тусгайлан шаардлага тавьж, хязгаарлалт хийнэ.
  • Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах. 
Барьцаалдан зээлдүүлэх газрууд зээлийн хүүгээ 3%-аас хэтрүүлэхгүй
  • Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.
  • Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн 14.1-д заасны дагуу өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй.
  • Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 14.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно.
  • Зээлдэгч энэ хуулийн 14.1, 14.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй. 
  • Зээлдэгч нь барьцаалан зээлдүүлэх газрыг энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргана.
  • Хуулийн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ШӨХТГ Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх чиглэл, үйл ажиллаагааг бүртгэлээс хасуулахаар холбогдох байгууллагад санал гаргах.
  • Холбогдох байгууллага энэ хуулийн 11.1.2-т заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын саналыг үндэслэн Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх чиглэл, үйл ажиллагааг бүртгэлээс хасна.
Монголбанкнаас зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг валютаар гүйцэтгэхийг хориглоно
  • Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох
  • Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.
  • 10.5.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжих нөхцөлтэй зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах буюу уг бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх зорилгоор хөлс, түрээсийн орлого, шаардах эрх зэрэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нэрлэсэн үнээр худалдан авна.

Хуулийг бүрэн эхээр нь ЭНД дарж унших боломжтой.