Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн эсрэг вакцинжуулалт өнөөдөр эхэлнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хорио өнөөдөр цуцлагдаж, коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэх гэж байна.

Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээж, БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинаас 150,000 тунг манай улс өчигдөр хүлээн авсан. Уг вакцинд ДЭМБ-аас нийтэд хэрэглэх зөвшөөрлийг олгосон юм.

Энэхүү вакцины анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр очиж, 11:30 цагт хийлгэснээр вакцинжуулалт эхэлнэ.

Их Британид хийсэн судалгаагаар AstraZeneca вакцинаас нэг тунг хийсэн үед халдварын тархалтыг 94%-аар бууруулсан сайн үр дүн гарчээ.

Өнөөдөр эхлэх вакцинжуулалтад эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд хамрагдах юм.

Эрүүл мэндийн салбарт 50 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтан байдаг статистик мэдээлэл байна.