Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: Хувийн хэвшлийнхэн өөрсдийн гэрээ, зааврын дагуу коронавирусийн вакцин оруулж ирж болно. Бид хамтран ажиллана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
dawn.com

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хувийн хэвшлийн байгууллагууд хэрвээ вакциныг оруулж ирвэл хэдэн төгрөгөөр вакцин хийх боломжтой вэ. Үүнд хариулт өгөхгүй юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр "Хувийн хэвшлийн байгууллагууд вакцин хийх тал дээр  төлбөрийн тодорхой тогтсон зааг байхгүй. Тухайн компаниуд тухайн үйлдвэрлэгч оронтой ямар журмаар гэрээ хэлэлцээ хийж байгааг бид хянах боломжгүй.

Засгийн газраас ямартай ч хүн амынхаа 60 хувийг үнэ төлбөргүй вакцинжуулна. Гэхдээ мэдээж хувийн хэвшилд боломжийг нь олгоно, хамтран ажиллана.

Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн өөрсдийн гэрээ журам, зааврын дагуу вакциныг оруулж ирж болно. Үүнд Засгийн газар нээлттэй байгаа" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/262562878579856