Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Өмнөд Африкт тархсан коронавирусийн шинэ хувилбарын эсрэг AstraZeneca, Pfizer, Moderna вакцинуудын үйлчлэл буурсан"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсад хэрэглэгдэж буй нэр бүхий үйлдвэрүүдийн бүтээсэн вакцинуудын дархлал тогтоох чадварууд өөр хоорондоо харилцан адилгүй байгаа тухай мэдээлэл гараад буй. Зарим вакцин вирусийн эсрэг 60-70 хувь, зарим нь 95 хувийн дархлаа тогтоодог хэмээж байгаа тул ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Д.Тэмүүлэн сүүлийн үед хийгдсэн судалгаанд тулгуурлан дараах мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа хариуцсан дэд захирал Э.Тэмүүлэн "Вакциныг бүтээхдээ эмнэл зүйн өмнөх болон эмнэл зүйн гурван шатны туршилтад оруулдаг. Эмнэл зүйн өмнөх шат нь амьтад дээр хийх лабораторийн туршилт. Үүний дараа эмнэл зүйн туршилтыг гурван үе шатаар хийнэ.

Ингэхдээ аюулгүй байдал, тун хэмжээ гэх мэтчилэн бүх хүчин зүйлийг тооцдог. Эмнэл зүйн гурав дахь буюу сүүлийн шатанд вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүсийн хоорондох өвчлөлийн түвшний ялгааг харьцуулж харна.

Дархлал тогтоох чадварын тухайд коронавирусийн мутацид орсон хувилбарууд дээр илүүтэй яригдаж байна. Жилийн хугацаанд эмнэл зүйн туршилтдаа орсон вакцинуудыг дахин мутацид орсон хувилбар дээр богино хугацаанд турших боломжгүй. Иймд өвчтөнүүдийн цусны ийлдсээс шинжилгээ авч, эсрэг бие хэр их үйлдвэрлэж байгааг үзсэн.

Тухайбал, Өмнөд Африкт бүртгэгдсэн шинэ хувилбарын эсрэг AstraZeneca, Pfizer, Moderna зэрэг компанийн үйлдвэрлэсэн вакцинууд дархлаа тогтоож, эсрэг биет үүсгэх чадвар нь буурсан тухай судалгаа бий" гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр "Та бүхэн эмнэл зүйн үе шатуудаа давж, аюулгүй гэдэг нь батлагдсанаар дэлхий дахинд хэрэглэж буй вакцинуудыг вирусийн хувилбаруудаас шалтгаалан эсвэл нэг нь муу, нөгөө нь сайн гэх мэтээр харьцуулах нь учир дутагдалтай. Одоогоор хийгдсэн судалгаануудаас харахад эдгээр вакцинууд нь ижил хэмжээнд дархлал тогтоох чадвартай байгаа" гэв. 

"Шинэ хувилбарын эсрэг вакцины үйлчлэл нь буурсан тул ӨАБНУ AstraZeneca вакциныг дархлаажуулалтдаа хэрэглэхээ зогсоосон"

"Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нэг сая тун AstraZeneca вакциныг буцаасан гэх мэдээлэл гарсан. Үүнийг шалтгаан юу вэ" гэх асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа хариуцсан дэд захирал Э.Тэмүүлэн хариулахдаа "Дэлхий дахинд коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар бүртгэгдэж байгаа нь бүх хүний санааг зовоож байгаа.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар гарч, тархсан. Тус улс AstraZeneca вакцинаар иргэдээ дархлаажуулж байсан хэдий ч шинэ хувилбарын эсрэг тухайн вакцины үйлчлэлийн үр дүн буурсан. Иймд дархлаажуулалтдаа AstraZeneca вакциныг хэрэглэхээ зогсоож, хөрш орнууддаа өгөөд байгаа.

Мөн нэг зүйлийг тодотгоход үр дүн тааруу байгаа гэдэг нь ямар ч үр дүнгүй гэсэн үг биш. Уг вакцин нь өвчлөл хүндрэх, нас барахаас сэргийлж байгаа нь ажиглагдсан. Манай улсад Өмнөд Африкийн хувилбар орж ирээгүй" гэлээ.

ВИДЕО:

https://fb.watch/3PiigemVz_/