Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Энхболд: ОХУ-ын эхний вакциныг ирэх долоо хоногт оруулж ирэхээр тохиролцсон

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Emerging Europe

Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ ОХУ-аас эхний вакциныг ирэх долоо хоногт авчрахаар төлөвлөснөө хэллээ. 

Тэрбээр "ОХУ-аас ирэх долоо хоногт эхний вакциныг оруулж ирэхээр тохирсон. Дараагийн ээлжид 200-300 мянган тун авахаар захиалгаа өгсөн. Тээвэрлэлт, нислэгийн зохицуулалтыг шат дараатайгаар хийж байж дараагийн вакцинуудыг оруулж ирэх юм" гэв.

Манай улс хүн амаа коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар дархлаажуулахаар төлөвлөөд буй. Үүнд одоогоор ДЭМБ-аас баталгаажуулсан AstraZeneka, Pfizer зэрэг компанийн хоёр төрлийн вакцинаас гадна зөвшөөрлөө хүлээж буй ОХУ, БНХАУ-ын вакцин багтаж байгаа.

Тэгвэл өнөөдөр бид AstraZeneka компанийн эхний вакциныг БНЭУ-аас хүлээн аваад буй бөгөөд маргаашаас уг вакцинаар дархлаажуулалтаа эхэлнэ.

Харин БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр 22:00 цагт манай улсад ирэх бол ирэх долоо хоногт ийнхүү ОХУ-ын Спутник вакциныг манай улс хүлээн авахаар болжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/262562878579856