Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр тун вакцин нэг үйлдвэрийн ижил төрлийнх байх ёстой тул эхний ирсэн вакциныг 75 мянган хүнд хийнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад өнөөдөр авчирсан 150 мянган хүн тун вакцинаар эхний удаад 150 мянган хүнийг дархлаажуулж, хоёр тунг дараагийн ээлжид татан авсан вакцинаараа дархлаажуулах санал олон нийтийн сүлжээнд гараад буй юм. Үүнийг боломжтой эсэх талаар болон дараагийн вакцин хэзээ Монголд ирэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодрууллаа.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нэг хүнд хоёр тун вакцин хийх учир 150 мянган хүн тун гэдэг нь 75 мянган хүнийг дархлаажуулах хэмжээ юм. Тухайн хүний хийлгэх хоёр тун нь хоёулаа нэг үйлдвэрийн ижил төрлийн вакцин байх ёстой. 

Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан байна гэж тооцоолсон. Эхлээд тэдэнд вакциныг хийнэ. Хоёр дахь тунг нь хадгална. Манайх дархлаажуулалтын хуультай бөгөөд энэ журмаараа явна. 75 мянган хүндээ вакцин хийсний дараа дараагийн шатны хариу арга хэмжээний багт ажиллаж буй багийнханд хийнэ. Дараагийн ээлжийн вакциныг хэзээ татан авах төлөвлөлтүүдийг хийсэн байгаа" гэв. 

ВИДЕО:

https://fb.watch/3PiigemVz_/