Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчулуун: ОХУ-д шувууны ханиадны H5N8 вирус хүнд халдсантай холбогдуулан журам гаргаж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь маргаашаас ажиллаж эхлэхтэй холбоотой дагаж мөрдөх журмуудыг өнөөдөр Засгийн газраас танилцуулав. 

Энэ үеэр "ОХУ-д шувууны ханиадны H5N8 вирус хүнд халдсан анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор өндөг, тахианы махны импортыг зогсоох ч юм уу ямар нэг арга хэмжээ авах уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хариуллаа. 

Тэрбээр "ОХУ-д энэ асуудал яригдаж байгаа. Энэ дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Мал эмнэлгийн газартай хамтран журам гаргаж байгаа. Одоогоор манай улсад энэ төрлийн ханиад илрээгүй учраас албан ёсны арга хэмжээг зохион байгуулаагүй байна.

Мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр тандалт судалгаа хийж байгаа" гэлээ. 

ВИДЕО: