Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд 25 хувьцаат компани 78.0 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

ikon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Компанийн тухай хуулийн 46.5-д заасны дагуу хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр зохицуулсан.

2019 онд нэр бүхий 34 хувьцат компани 112.1 тэрбум төгрөг, 2020 онд 35 хувьцаат компани 132.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус олгохоор шийдвэрлэж байсан. Харин энэ онд нэр бүхий 25 хувьцаат компани нийт 78.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэжээ.

Компанийн нэр

Ногдол ашгийн

шийдвэрийн огноо

Ногдол ашиг тараах өдөр

Нэгж хувьцаанд ногдох

ашгийн хэмжээ

Нийт ногдол ашиг

1

“ТҮМЭН ШУВУУТ”

ХК

2021.01.27

2021 оны 5-р сарын 12-ны өдрөөс эхлэн

8₮

1,600,000,000

2

“ЛЭНДМН ББСБ”

ХК

2021.02.05

2021 оны 4-р сарын 30-ны өдөр 

0.58₮

447,800,000

3

“ТАЛХ ЧИХЭР” ХК 

2021.02.08

2021 оны 10-р сарын 01-ны өдрөөс эхлэн

225₮

230,300,000

4

"ТАНДЭМ ИНВЕСТ

ББСБ" ХК

2021.02.08

2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор

0.2 ₮

199,226,790

5

"МОНГОЛ БАЗАЛЬТ" ХК

2021.02.08

2021 оны 6-р сарын 30-ны өдөр 

2.87₮

160,200,000

6

"МАХИМПЕКС" ХК

2021.02.09

2021 оны 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн 

 80 ₮ 

304,057,680

7

“ГУТАЛ” ХК

2021.02.09

2021 оны 5-р сарын 05-ний өдрөөс эхлэн

1120₮

1,700,000,000

8

“УЛААНБААТАР

БҮК” ХК

2021.02.09

2021 оны 6-р сарын 01-ний өдрөөс эхлэн

30₮

3,946,425,000

9

"АРД ДААТГАЛ"

ХК

2021.02.10

2021 оны 7-р сарын 30-ны дотор 

40₮

1,000,000,000

10

"УЛААНБААТАР

ХИВС" ХК

2021.02.10

2021 оны 6 сард багтаан

 600 ₮ 

242,897,400

11

“ТАХЬКО” ХК 

2021.02.10

2021 оны 5-р сарын 01-ний өдрийн дотор

108₮

128,500,000

12

“БОДЬ ДААТГАЛ”

ХК

2021.02.10

2021 оны 12-р сарын 31-ний дотор

5₮

1,176,598,590

13

“АРД КРЕДИТ 

ББСБ” ХК

2021.02.11

2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор

3.57₮

1,000,000,000

14

“АПУ” ХК

2021.02.15

2021 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор

 57.50 ₮ 

61,190,439,295.50

15

“БАЯНТЭЭГ” ХК

2021.02.15

2021 оны 12-р сарын 01-ний өдөр

100₮

25,200,000

16

“АДУУНЧУЛУУН”

ХК

2021.02.18

2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор 

40₮

126,000,000

17

“МОНГОЛЫН

ЦАХИЛГААН

ХОЛБОО” ХК 

2021.02.18

2021 оны 6-р сарын 01-ний өдрөөс эхлэн

1₮

25,800,000

18

"МОНГОЛ

ШУУДАН" ХК

2021.02.18

2021 оны 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн

1.68₮

167,368,000

19

"МОНОС ХҮНС" ХК

2021.02.18

2021 оны 4-р сарын 01-ний өдрөөс эхлэн

1₮

408,850,428

20

“Э-ТРАНС ЛОЖИСТИКС” ХК

2021.02.18

2021 оны 7-р сарын 30-ны өдрийн дотор

5₮

231,000,000

21

“ДАРХАН НЭХИЙ”

ХК

2021.02.18

2021 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор

0.227₮

250,000,000

22

"МАНДАЛ

ДААТГАЛ" ХК

2021.02.18

2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор

3₮

1,872,904,800

23

"ГЕРМЕС ЦЕНТР"

ХК

2021.02.19

2021 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн

4.8₮

377,006,404.80

24

"ИНВЕСКОР ББСБ"

ХК

2021.02.19

2021 оны 4-р сарын 30-ны өдрийн дотор

17₮

1,219,374,606

25

"ЭРДЭНЭТ

СУВАРГА" ХК

2021.02.19

2021 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор

5₮

780,270

Хуулиар тогтоосон дээрх хугацаа 02 дугаар 20-ны өдрөөр дуусгавар болоод байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай” 28 дугаар тогтоолд заасны дагуу хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аар дамжуулан тараана.

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО