Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчдийн бичлэгтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн дагуу хэрэг бүртгэлт нээх саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт хүргүүлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хууль шүүхийн байгууллагын нөлөө бүхий албан тушаалтнуудын бичлэг олон нийтийн сүлжээнд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. 

Уг бичлэгтэй холбоотойгаар цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Урьдчилсан шалгалтаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж үзээд, баримт дээр тулгуурлан Эрүүгийн хуулийн 12.6.1-т заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналаа прокурорт хүргүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцын дараа эцэслэн тогтооно. Мөнгө шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байж болзошгүй. Энэ нь яг тодорхой гэсэн үг биш. Хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй" гэсэн юм. 

Эрүүгийн хуулийн 12.6.1-т Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.