Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын АНХНЫ альтернатив сургуулийн АНХНЫ хичээлийн жилийн амжилтууд

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 22
Сурталчилгаа

Юуны өмнө карантиныг бэрхшээл биш боломж болгон ашигласан багш нар, боловсролын салбарт хувь нэмрээ оруулж байгаа бүх хүмүүс, сурагчдадаа баяр хүргээд бахархаж байгаагаа илэрхийлье. Энэ жил АНХНЫ төгсөлтөө төгсгөж байгаа ч амжилтаар дүүрэн байгаа Монголын анхны альтернатив сургууль Хүмүүн Томүжин-ийн сайхан мэдээтэй танилцаж, карантины үеэр хэрхэн үйл ажиллагаагаа явуулж байгаатай нь танилцъя.

Энэ жил Хүмүүн Томүжин сургууль, Tomujin академийн төгсөгчид:

  • NYU Shanghai /Нийт өргөдөл илгээсэн сурагчдын 7%-г тэнцүүлдэг/
  • UC Berkeley /Дэлхийн шилдэг их дээд сургуулиудиас #7-д жагсдаг/
  • University of Toronto /Дэлхийн шилдэг их дээд сургуулиудаас #18-д жагсдаг/
  • Albion College /Зүүн эргийн ойролцоо дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай яг зэрэгцэн оршдог/
  • Swarthmore College /АНУ-н шилдэг либерал артс коллежуудын нэг, хамгийн өндөр шалгууртай тэнцүүлдэг коллежийн тоонд багтдаг/
  • Kalamazoo College /АНУ-ын их сургуулиудаас хамгийн их докторын зэрэг хамгаалдаг төгсөгчидтэй сургуулиудын тоонд багтдаг./ гээд дэлхийн шилдэг их дээд сургуулиудад  ТЭНЦСЭН хариунуудаа аваад эхэлжээ.

Карантины үеэрх боловсрол

Бүтэн жил гаран хугацаанд бид ямар их саад бэрхшээлийг даваад гарчихав аа? Коронавирусээс болж амьдралын хэв маяг асар их өөрчлөгдөж, боловсролын салбарт олон өөрчлөлт гарах шаардлагатай болсон нь нэг талаараа саад бэрхшээл ч нөгөө талаараа маш том боломж байлаа.

 
/Карентины өмнөх сурагчдын төслийн танилцуулга/
 
/Карентинлагдсаны маргааш дижиталаар хичээллэж байгаа нь/

Биеэрээ хамт биш ч багаар ажиллах, онлайнаар төсөл хэрэгжүүлэх, онлайнаар дасгал хөдөлгөөн хийх гээд цоо шинэ амьдралын хэв маягийг бий болгох, дасан зохицох шаардлагатай болов.

Юу ч болсон боловсрол зогсох ёсгүй. Тийм ч учраас анхны хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ч Монголын анхны альтернатив сургууль Хүмүүн Томүжин ямар ч нөхцөл байдалд дасан зохицож, хүчирхэгжсээр байх боломжтойг харуулж амжилтаар дүүрэн эхний хичээлийн жилээ үдэх гэж байна.

2020 оны хавраас сургуулиудын танхимаар хичээллэх боломж хязгаарлагдсан ч МОНГОЛЫН АНХНЫ АЛЬТЕРНАТИВ сургууль байгуулах ажлыг эхэлж хамгийн DIVERSE, дотоод мотортой, хүсэл эрмэлзэлтэй СУРАГЧДЫН ХҮРЭЭЛЛИЙГ бүрдүүлсэн нь 42% нь улсын сургууль, “21 мөрөөдөл” төслийн хүрээнд 16% нь хөдөө орон нутгаас ирсэн сурагчид, харин үлдсэн нь гадаад болон хувийн сургуулиудаас ирсэн сурагчид байна.

 

Хүсэл эрмэлзэл дүүрэн сурагчдыгаа дэмжин хэтэвчээр нь биш хүсэл эрмэлзлээр нь шалгаруулж ₮3,369,020,500-н санхүүгийн туслалцаа, тэтгэлэг олгожээ.

Ийнхүү эхний улирал дундаа ороод л карантинд орсон ч боловсрол зогсох ёсгүй гээд баг хамт олон, сурагчид, багш нараараа цаг алдалгүй дижиталаар боловсрол олгох үйл ажиллагаа явуулсан нь өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж, хичээл дээрээ хэрэгжүүлдэг ТӨСЛҮҮДЭЭ онлайнаар хийж ЦАХИМ НОМ, ДИЖИТАЛ СЭТГҮҮЛ, КОНТЕНТУУД гаргаж төслийн PITCH, санхүүжилт гээд бүгдийг нь дижиталаар хэрэгжүүлэв.

Balanced амьдралын хэв маягийг бий болгож, “хүчирхэг, амьдралд бэлэн хүнийг бэлдэх” алсын хараатай Human Tomujin Edgroup-ийн сургалтын хөтөлбөрийн томоохон хэсгийг эзлэх:

  • Project-Based-Learning / Tөсөл дээр ажиллах
  • Well-Being / Дасгал хөдөлгөөн хийх хэсгүүдээ академик хичээлүүдийн хажуугаар тэнцвэртэйгээр явуулж өдөр бүр дасгал хөдөлгөөн хийн, хичээлүүдээ 100% дижиталаар ямар ч хоцрогдолгүй орж байна
 

Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан бид бэлэн байж, дасан зохицож, боломж болгон ашиглаж сурах ёстой гэдгийг сүүлийн нэг жилд хамгийн ихээр ойлголоо.

Хүмүүн Томүжин сургуулийн 2021  оны хичээлийн жилийн өргөдөл нээгдсэн байна. 3 сарын 1-нд Early Decision өргөдлийн хугацаа дуусах бөгөөд Early Decision-р өргөдлөө илгээхэд тэнцэх магадлал өндөр юм байна.  

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.