Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Гэрээсээ саван зөөдөг асуудал байж болохгүй

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Шадар сайд С.Амарсайхан "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ явагдаж буй БЗД-ийн 18-р хорооны 84 дүгээр сургуулийн суурин шинжилгээний багийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Өнөөдөр өглөөнөөс хойш 462 хүн тус цэгт коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээнд хамрагджээ. 1,000 хүнээс шинжилгээ авах нөөц байгаа гэв. 

Шинжилгээ хийж буй багийн гишүүн "Нөөцийн асуудал бий. Халдваргүйтгэх бодисын нөөц хангалтгүй байна. Хоёрдугаар сарын 1-нээс хойш өөрсдөө авч байгаа" гэв. 

Харин Шадар сайд С.Амарсайхан "Та бүхэн өөрсдөө аваад байж таарахгүй. Халдваргүйтгэлийн бодис хангалттай байж, аюулгүй байдал хангагдана. Дүүрэг, нийслэл хариуцсан эрүүл мэндийн байгууллагууд байгаа учир ийм нөөц дуусах асуудал гарах ёсгүй.

Гэрээсээ саван зөөнө гэж юу байх вэ? Ийм асуудал байж болохгүй. Бид анхаарал хандуулж ажиллана. Дахиад ийм асуудал гарвал надад хандаарай. Иргэдэд мэдээллийг маш тодорхой өгөх хэрэгтэй.

Боломж бүрдсэн бол иргэдийг хүлээлгэхгүйгээр шинжилгээнд хамруулах нь чухал. Хариуцсан ажлаа өндөр түвшинд биелүүлж, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахих хэрэгтэй" гэдгийг хэллээ.