Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: Нэг сая таван зуун мянган төгрөгийн 27, гурван сая төгрөгийн 3 азтан тодорлоо

Т.Саран, iKon.mn
2021 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2021 оны 1 дүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 25,724,752 баримт хамрагдсан юм. 

Үндсэн тохирлын дугаар: 80235723

  • 30 мянган төгрөгийн азтан - 23,424
  • 100 мянган төгрөгийн азтан - 2,354
  • 500 мянган төгрөгийн азтан-239
  • Нэг сая таван зуун мянган төгрөгийн азтан-27
  • Гурван сая төгрөгийн азтан - 3
  • 20 сая төгрөгийн азтан тодорсонгүй. 

Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байлаа.

Супер тохирлын дугаар:  71518013 байсан бөгөөд шагналын эзэн тодорсонгүй.

Өнөөдрийн тохиролд Татварын ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавилаа.