Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагма: Коронавирусийн эсрэг вакциныг халуурсан болон халдварт өвчнөөр өвдсөн үед хийхгүй

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма коронавирусийн эсрэг вакцины үзүүлэх нөлөө болон хоёр тунг хийлгэсний дараа дархлаа хэрхэн тогтох талаар тайлбарлалаа.



Манай улсын хүлээн авах Английн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг хоёр тунгаар дархлаажуулна.

Аливаа вакциныг заасан хугацаа, товлосон цагтаа хийлгэж байж судалгааны үр дүнтэй ижил хэмжээний үр дүн гарна. Иймээс товлосон цаг хугацаандаа хийлгэх ёстой.

 

Их Британид хийсэн судалгаагаар AstraZeneca вакциныг хийлгэсний дараа хэсэг газрын урвал илэрсэн тухай мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь 1,000 хүн/тун вакцинд хэсэг газрын урвал 3-4 тохиолдол бүртгэгдэж байжээ. Бусад вакцинтай харьцуулахад энэ нь вакцины дараа илэрч болох хэсэг газрын урвал илрэх түвшинд байна гэсэн дүгнэлт гарсан.

Вакцин хийлгэсний дараа илрэх шинж тэмдгүүдийн тухайд:

  • Томуу төст өвчний шинж буюу толгой өвдөх
  • Бага зэрэг халуурах шинж тэмдгүүд бүртгэгдэж байсан нь хэсэг газрын урвал өгөх тохиолдлоосоо цөөн байсан байна.

Вакцины дараа илэрдэг урвалыг цаг хугацаанд нь мэдээлж, эмчийн заавраар хариу арга хэмжээг авах нь зүйтэй.

Коронавирусийн эсрэг вакциныг халуунтай байгаа үед болон халдварт өвчнөөр өвдсөн хүмүүст хийхгүй. Тухайн иргэн вакцин хийлгэхээсээ өмнө эмчийн асууж буй асуултад үнэн зөв хариулж байж вакцины эсрэг заалтыг  мэдэж, вакцин хийлгэх болох эсэхээ шийднэ. Эмчийн үзлэгт хамрагдаж байж дархлаажуулалтад хамрагдана.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

  • Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
  • Дулаан хувцаслах
  • Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
  • Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
  • Эмчийн үзлэгт орох
  • Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх
  • Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих) /ЭМЯ/

Вакцины зориулалтын тариурын хувьд нөөцтэй байгаа. AstraZeneca вакциныг хийх 0.5 мл-ийн зориулалтын тариур нөөцөд бий. Цаашид хийх тариураа захиалсан. Вакциныг тариуртай нь хамт өгдөг.

Тэргүүн ээлжид дархлаажуулалтад хамрагдах хүмүүс: /ДЭМБ/

  • Эрүүл мэндийн болон тэргүүн эгнээний ажилтнууд
  • Настангууд
  • Суурь өвчтэй хүмүүс 
 

Халдвараар өвдсөн хүмүүсийг эдгэрснээс нь хойш гурван сарын буюу 90 хоногийн дараа дархлаажуулахыг зөвлөж байгаа. Аль ч орны короновирусийн эсрэг вакциныг 18-аас дээш насны хүмүүст хийх заалттай. Энэ вакцинуудыг 16-аас доош насны хүүхдэд хийх туршилт, судалгааг хийж буй. Судалгааны үр дүнгээс хамаарч, хийх эсэх нь тодорхой болно.

ЭМЯ

/2021.02.20/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)