Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр 256 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 иргэн эх орондоо ирэхээр тус улсын нисэх буудалд бүртгүүлж, агаарын хөлөгтөө суух гэж байна. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай – 24
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл – 42
  • Жирэмсэн – 11
  • Өндөр настан – 13
  • Хөгжлийн бэрхшээлтэй – 3
  • Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай – 53
  • Түр саатуулах байр - 20
  • 11 дүгээр сарын нислэгт нэрс баталгаажсан, онгоцны тасалбараа авсан - 92 иргэн ирнэ.
Эх сурвалж: ГХЯ

Энэ удаагийн нислэгээр 11 дүгээр сард нислэг нь цуцлагдаад ирж чадаагүй үлдсэн иргэдийн сүүлийн хэсэг ирж дуусаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.