Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр дүүргийн иргэдээс сорьц аваагүй байхад 420,000 хүн шинжилгээнд хамрагдсан нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний зорилтыг хангажээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Лабораториудын ачаалал нэмэгдэж байгаа тул нэг өрхийн зөвхөн нэг гишүүн нь коронавирус илрүүлэх PCR шинжилгээнд хамрагдах ёстойг Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг анхааруулав.

Тэрбээр "Хүнсний хангалт, худалдаа үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор тухайн салбарын ажилтнуудыг шинжилгээнд бүгдийг нь хамруулаад дууссан.

Тиймээс тус салбарын ажилтнууд шинжилгээнд хамрагдах зорилгоор тусгайлан нээсэн шинжилгээний цэгүүд өчигдрөөс ажиллахгүй болсныг дахин хэлье. Иймд дээрх зорилгоор шинжилгээнд хамрагдах гэж ачаалал үүсгэхгүй байхыг хүсэж байна.

Үнэхээр зайлшгүй хүндэтгэх шалтгаанаар эрүүл мэндийн үйлчилгээ авах, буяны ажилд явах, хөдөө орон нутаг руу зорчих шаардлага тулгарсан иргэд PCR шинжилгээг дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд очиж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Бусад тохиолдолд дүүргүүдэд тусгайлан нээгээд байгаа цэгүүдэд очиж шинжилгээ өгч болохгүй.

Хөл хорионоос хойш нэг хүн хэд, хэдэн удаа шинжилгээ өгсөн тохиолдол маш олон бий. Өрхийн нэг бус хэд, хэдэн гишүүн ч шинжилгээнд хамрагдсан тохиолдол гарсан. Энэ тоогоор нь авч үзвэл бид хоёрдугаар сарын 8-ны өдрөөс хойш нийтдээ 420,000 иргэнд PCR шинжилгээ хийгээд байна.

Үүнийг өрхөд шилжүүлэн тооцвол "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд 410,000-420,000 орчим иргэнээс шинжилгээ авна гэсэн зорилтот тоо хангагдчихсан. Гэхдээ дахин сануулахад, нэг өрхөөс хэд, хэдэн хүн шинжилгээ өгөөд байгаа тул зорилтот тоо давсан байна.

Одоо дахиад 110,000 орчим өрхийн адил тооны гишүүдийг шинжилгээнд хамруулах төлөвлөгөөт ажил үлдсэн" хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/726610958048777