Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёрдугаар сарын 23-наас бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, бассейн, амралтын газруудыг нээхээр төлөвлөжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

КОВИД-19 цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд халдварын голомт, эрсдэлийн нөхцөл байдалтай уялдуулан  зохион байгуулах “Түр журам” боловсруулах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан байгуулжээ.

Ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр болж, журмын төслийн явцыг хэлэлцсэн байна. Түр журмыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, энэ сарын 23-наас эхлэн дагаж мөрдөх юм байна.

"Нэг өрх, нэг хаалга" шинжилгээнд хоёрдугаар сарын 10-18-ны хооронд 355,699 иргэн хамрагджээ

Эх сурвалжийн мэдээлснээр 2021 оны хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулж, бүх төрлийн барааны дэлгүүр болон зах худалдааны төв, саун, бассейн, амралтын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр төлөвлөжээ. Үйл ажиллагаа нь нээгдэж буй ААН, байгууллагууд халдвар хамгааллын дэглэм баримтлахаас гадна түр журмыг чанд сахих үүрэг хүлээх аж.

Хөл хориог сулруулах эцсийн шийдвэр гарсны дараа хоёрдугаар сарын 20-нд олон нийтэд журмыг танилцуулах тухай мэдээлж байв.

Нийслэл Улаанбаатарт 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 2 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоон иргэдийг Ковид-19 шинжилгээнд хамруулж байгаа билээ.

Өчигдрийн байдлаар "Нэг өрх, нэг хаалга" шиинжилгээгээр халдварын 37 тохиолдлыг илрүүлээд байна.

Хоёрдугаар сарын 23-ныг хүртэл иргэдээс шинжилгээ авах ажил үргэлжилнэ. 

"Нэг өрх, нэг хаалга" шинжилгээнд хоёрдугаар сарын 10-18-ны хооронд 355,699 иргэн хамрагджээ.

Тоон мэдээллийг https://covid19.gerege.mn хуудсаас харах боломжтой.