Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Аяллынхаа санхүүг хэрхэн зохицуулах вэ?

ikon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нэг үеэ бодоход аялах боломж, мэдээлэл сайжирч, залуучууд ч бие биендээ хэрхэн хямд аялах вэ? соло аялах зөвлөмж зэргээ хуваалцдаг болжээ. Гэр бүлээрээ аялмаар байдаг гэтэл зардал нь их өндөр болох гээд байдаг болохоор ойрхон эсвэл цөөн өдрөөр аялах гээд төлөвлөгөөгөө өөрчилдөг. Эсвэл ганцаараа аялж танилын хүрээгээ нэмэх гэтэл гэнэтийн аялал учир санхүүгийн хүндрэлтэй тулгардаг л биздээ. Тэгвэл яг одоо аяллын санхүүгээ хэрхэн зохицуулах вэ гэдэг бяцхан зөвлөгөөгөө хуваалцаж хамтдаа хэрэгжүүлцгээе.

 

 

1. Хуримтлалын төлөвлөгөө гарга
Бүх л аялагчдаас аяллын санхүүгээ хэрхэн зохицуулдаг тухай асуухад аяллын хуримтлал үүсгэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Жил бүрийн төлөвлөгөө гаргахдаа ийшээ аялна гэсэн төлөвлөгөө гаргадаг л биздээ? Тэгвэл тэр аялалдаа ямар хэмжээний зардал, бэлтгэл ажил гарахыг урьдчилж тооцоолоод сар бүрийн орлогоосоо тодорхой хувийг тусдаа дансанд хийж хадгалахыг зөвлөж байна. Хуримтлал үүсгэнэ гэдэг нэг талаасаа санхүүгийн сахилга бат их шаардагддаг зүйл. Нэгэнт дадал болчихвол хамгийн зөв зуршил юм шүү. Өөр нэгэн хуримтлалын арга бол 52 долоо хоногийн ЧЕЛЛЕНЖ юм. 52 долоо хоногийн турш 1-52-р долоо хоногт тухайн долоо хоногтой тэнцэхүйц мөнгийг “МӨНГӨНИЙ ГАХАЙ” эсвэл тусдаа “ДАНС” нээгээд хадгалаад байж болно. 1-р долоо хоногт 1$ эсвэл 1000₮ гээд цуглуулаад яваад байхад жилийн эцэст 1378$ эсвэл 1,378,000₮-тэй болсон байна. Хэрэв таны аялалд илүү санхүү шаардагдах бол арай өөр схемээр цуглуулсан ч болно шүү дээ.

 

Хуримтлалын төлөвлөгөө гарга

2. Joinme.mn - Зээлээр аяла
Гэнэт сонирхолтой аялал зарлагдтал явж чадахгүй болтол харамсалтай биз дээ? Харин тодорхой хувийг нь төлчихөөд үлдсэнийг нь дараа төлөлт хийн зээлээр аялна гэхээр бас боломжийн сонсогдож байгаа биз? Joinme.mn платформ залуучуудынхаа хэрэгцээ шаардлагыг мэдэрч зээлээр аялах боломжийг олгоод удаж байгаан дээр сонирхолтой аяллуудыг боломжийн үнээр санал болгодог.

 

Зээлээд ч хамаагүй аяла

3. Аяллын компаниуд бас дараа төлөлтийг санал болгодог.
Гадагшаа аялуулдаг компаниуд олон жил аялсан үнэнч хэрэглэгчид, мөн ажилтнууд, тэдний гэр бүлийнхэнд joinme.mn-тэй төстэй үйлчилгээг санал болгох нь бий. 50 хувийг нь урьдчилгаа байдлаар төлөөд 3-6 сарын хугацаанд хуваан төлөх боломжийг олгох нь бий.

 

Дараа төлөлтийн талаар бодож үзээрэй

4. Үүргэвчтэй аяла
Санхүү муутай ч өөрийгөө сорих боломж олдвол битгий алдаарай. Заавал гадагшаа ч биш, дотооддоо хямд зардлаар үүргэвчтэй аялах нь танд санхүүгийн дарамт бага учруулахын дээр адал явдлыг мэдрүүлэх болно. Мэдээж аюулгүй байдал чухал учир аяллынхаа төлөвлөгөөг эртнээс гаргаарай.

 

Хямд зардлаар аялах боломжийг судлах

5. Боломжийг ашигла. Аяллын тогоочоор ч болтугай яв.
Хэрэв та оюутан, мөн гадаад хэлний сайн мэдлэгтэй бол аяллын хөтөч, тогооч, туслах ажилтнаар гадаад дотоодын жуулчидтай аялалд явах боломж бий. Заавал цалин гэлтгүй ажлын дадлага туршлага олж аваад газар үзээд ирэх сайхан боломж олдвол хэзээ ч алдаж болохгүй шүү.

 

Аялалд тогоочоор ч болов яв

6. Ажлын хажуугаар нэмэлт орлого олох боломжийг судал
Авдаг цалин чинь зөвхөн амьдралд чинь хүрдэг бол аялах талаар бодоод ч хэрэггүй гэж та бодож магад. Тэгвэл та өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээрээ нэмэлт орлого олох гээд үзвэл яаж байна? Та хийж чаддаг зүйлийнхээ жагсаалтыг гаргаарай. Side Hustle буюу орлогын олон эх үүсвэртэй байхыг санал болгож буй энэ үед дан ганц ажил хийх нь тийм ч санхүүгийн эрсдэлгүй зүйл биш гэдгийг Ковид-19 бидэнд маш сайн ойлгуулсан бизээ. Ажил мэргэжлийн хувьд байнга өсөн дэвшиж, онлайнаар ажиллах боломжийг судла.

 

Нэмэлт орлого олох боломж хай

7. Сайн ажиллабал өөрийгөө шагна.
Хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгө үрэлгүйгээр сайн ажиллах бүртээ өөрийгөө аялалд явахаар шагна. Эд зүйлс, хувцас хунараас илүү мартагдашгүй дурсамжаа бүтээ.

 

Аялалаар өөрийгөө шагнаж яагаад болохгүй гэж?

8. Ивээн тэтгэгч олох
Таны санаанд сонирхолтой аяллын блог, влог хийх санаа байгаа бол түүнийгээ байгууллагууд болон ивээн тэтгэгч нараар гаргуулаад аялангаа карьераа өсгөдөг Travel blogger хийн аяллын санхүүгээ даалгахын зэрэгцээ орлого олох ч боломжтой. Гол нь тууштай байдал, өвөрмөц сэтгэлгээ, ялгарал шүү дээ. Амжилт хүсье.

 

Сонирхолтой мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, тэмдэглэл үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу.