Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв талбайд амиа егүүтгэсэн зэрэг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 7-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт сагсчин залуус гаднын нөлөөтэй болон өндрөөс унасан байдалтай амь насаа алдаж, 8-ны өдөр төв талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн харамсалтай хэргүүд гарсан билээ.

Тэгвэл уг хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан эсэх, хэрэг аль шатандаа явж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Энэ хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа тус тусын харьяа дүүргийн нутаг дэвсгэрт явагдаж байгаа. Эцсийн дүгнэлт гарч шүүхэд шилжүүлэх болоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үеэр олсон нотлох баримтын талаар прокуророос зөвшөөрөл өгсөн тохиолдолд бид мэдээлэл өгөх боломжтой" гэв. 

Дээрх хэргүүдийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс болон Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.